И.К.Азизов: Спутник V вакциныг Монгол Улсын нийт хүн амд нийлүүлэх ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна

Н.Мижидмаа
2021/02/04

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан  ОХУ-аас Монгол Улсад суугаа  Элчин сайд И.К.Азизовыг өнөөдөр Төрийн ордонд хүлээн  авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн стратегийн түншлэлийн дагуу бүхий л салбарт амжилттай хөгжиж буйг онцлон тэмдэглэв. 
Монгол Улсын Засгийн газраас  КОВИД-19 халдварын цар тахлын үед эдийн засаг, гадаад худалдаа, бүх салбар дахь хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байгааг тэрбээр тодотгоод, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд  хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллах болно гэдгээ илэрхийлэв.
ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссийн  ахлагчаар Шадар сайд үргэлжлүүлэн ажиллах болсонд өндөр ач холбогдол өгч байгааг дуулгав. Тэрбээр 2020 онд болох байсан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулах саналтай байгаагаа дуулгав. 
Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд Монгол Улсын УОК-оос шуурхай арга хэмжээ авч Алтанбулаг боомтын үйл ажиллагааг түр журмын хүрээнд тогтворжуулах, Covid-19-ийн эсрэг “Спутник V” вакциныг цаашид Монгол Улсын зорилтот бүлгүүдэд болон нийт хүн амд нийлүүлэх асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажил хэргийн хэлэлцээ хийнэ гэдэгт итгэлтэй байна хэмээн ОХУ-ын ОХУ-ын Элчин сайд И.К.Азизов хэллээ.
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газар хоорондын 23 дугаар комиссын хурлыг ойрын хугацаанд цахимаар зохион байгуулахаа илэрхийлээд цаашид бүхий л салбарт хамтран ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Шадар сайдын хэвлэлийн алба 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18