Б.Батцэцэг: Хүү минь ул мөргүй алга болчихоод байхад, ОБЕГ-аас эрэн хайх ажиллагааг зогсоочихсон

Н.Мижидмаа
2021/02/03

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд нэгдүгээр сарын 30-нд эмээгийндээ мал маллахаар очсон 16 настай хүү хониндоо явахаар гараад сураггүй, алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл хүүгийн ээж Б.Батцэцэг манай редакцид хандлаа. 

Хүү нь хэзээнээс эмээгийндээ мал маллахаар очсон бэ? 

- Миний хүү 2020 оны 12 дугаар сарын 10-нд эмээгийндээ мал маллахаар очсон . Ээж маань Сэлэнгэ аймгийн Баянгол суманд мал  малладаг. Миний хүү эмээтэйгээ маш ойр өссөн, тийм учраас эмээгийндээ очих дуртай. Төв аймгийн  Баянчандмань сумын колежид сурч байгаад карентилагдаад эмээгийнх рүүгээ явсан. 

Хонинд явахдаа морьтой явсан юм уу? 

-Эмээгийнх нь уул хад ихтэй газар байдаг учир үргэлж "явган" явдаг байсан.

Хүү нь өмнө нь ер нь иймэрхүү байдлаар алга болж байсан уу? 

-Миний хүү ерөөсөө ингэж  явдаггүй маш дуулгавартай хүү шүү дээ. Эмээдээ туслах гээд очсон цагаасаа хойш өдөр бүр хониндоо явдаг байсан. Эмээтэйгээ ч муудалцдагүй сайн хүү ,гэтэл хэвлэл мэдээллийн сайтууд хүүг маань хулгай хийдэг, хонь малнаасаа хулгайлаад зугтсан, залхуу нь хүрээд хаяад явсан гэх мэтээр гүтгэж бичиж байна. Эмээдээ уурлаж, гомдох шалтгаан байхгүй.Хичээл орохгүй бол эмээдээ тусалж байгаад хотын гэртээ таван сард очно гэж ярьж байсан. Миний хүү гадуур огт тэнэдэггүй сайн хүүхэд, би үүнийг баттай хэлж чадна. 

Хүүгээс нь өнгөрсөн хугацаанд сураг огт дуулдаагүй юу?

-Хүүг минь алга болоод эхний хоёр хоногт ОБГ, цагдаагаас  80-100 хүн гарч маш сайн хайлт  хийсэн.  Гэтэл гурав дахь хоног дээрээс нь танай хүүхдийн барьдаг дугаар хотод байгаа дохиолол ирсэн. Скайтелийн барьдаг дугаараас нь анхны мэдээллээр  байршил нь УБ хотын 1-р хороололд тогтоогдсон гэсэн утгатай зүйл ярьсан.Миний хүүгийн утас тэр өдөр 20 цаг 30 минутад дуудаж байгаад, холбогдохоо больсон.

Скайтел компаниас энэ асуудлаар холбогдож асууж үзсэн үү?

-Скайтел ямар ч мэдээлэл өгөөгүй, тийм  баримт ч байхгүй. 16 нас хүрчихсэн болохоор хувь хүний мэдээлэл гээд задруулж, мэдээлэл өгөх боломжгүй гэдэг юм билээ.

УБ-т таньдаг ах дүү хамаатан садан руугаа хандаж, асууж үзсэн үү?

-Асууж үзээгүй хүн гэж байхгүй болсон. Арван жилийн сургуулийнх нь хүүхдүүд, багш нар, хамаатан садан руугаа өдөр бүр л залгаж асууж байгаа. Ямар ч сураг байхгүй.

 Тухайн өдөр цаг агаар ямар байсан бэ? 

-Өдөр нэг цагийн үед хүүг маань гарахад цаг агаар тогтуун байсан. Орой ирэхгүй болохоор нь хайхад цасаар шуураад ул мөр нь арилчихсан. 

 Цагдаа, ОБГ-аас хайлт ямархуу үргэлжилж байгаа талаар мэдээлэл өгсөн үү? Эсвэл бүр зогсоочихсон байгаа юу? 

-Онцгой байдлаас хайлтаа зогсоочихсон. Цагдаа нараас асуухад бид мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа гээд, маш ойлгомжгүй. Аргаа барсан ар гэрийнхэн нь өдөр бүр уул хадаар хайж байна. Ямар ч ул мөр байхгүй. Уг нь Баруунхараа ойрхон 5 километрийн цаана байдаг. Тэр болгон айлуудаар орж, гарч нэгжиж болохгүй учраас аргаа барсандаа танайд хандаж байна. Уг нь нэг сар 10 хоног өдөр бүр хонинд явсан хүүхэд төөрнө гэж баймааргүй юм. Хүү минь зугтаж, тэнээд хот орсон гэдэгт үнэхээр итгэхгүй байна. 

Хүү нь малдаа явахдаа ямар хувцастай байсан бэ?

-Цэнхэр өнгийн дээлтэй, гадуур нь АПУ гэсэн бичигтэй цэнхэр куртик өмссөн. Хар малгайтай гарсан гэсэн. 

Хэрэв хүүг нь хүмүүс харсан, таарсан байвал ямар дугаарт мэдээлэл өгөх вэ?

-Онцгой комиссын 99561654, 99060241,  цагдаагийн хэсгийн 70369102 дугаарт, 86546060 гэсэн дугааруудад  холбогдоорой гэж хүсмээр байна.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20