Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогчийн буруутай үйлдлээс иргэд тусгаарлагдаад байна

Н.Мижидмаа
2021/02/03

2021 оны 1 дүгээр сарын 30-ний өдрийн ЭМЯ-аас өгсөн мэдээллээр Дорноговь аймагт нийслэлээс замын ажил хийхээр очсон хүний шинжилгээний хариу түргэвчилсэн оношлуураар эерэг гарч, PCR шинжилгээгээр баталгаажсан тухай мэдээлсэн. Батлагдсан тохиолдлын явсан маршрутыг олон нийтэд зарлахдаа Нэгдүгээр сарын 29-нд нийслэлээс Сайншанд руу ирэх замдаа 14.00-16.00 цагийн хооронд Говьсүмбэр аймгийн “Гоё амтат зоог” хоолны газарт хоол идсэн тухай мөн мэдээлж байсан. Гэтэл энэ цаг хугацаанд нь "Гоё амтат зоог" хоолны газарт Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгийн эмчилгээ эрхлэгч орлогч дарга Б. Цэцэгмаа нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өөрийн танилаа хоолоор дайлж, эмнэлэгээс авч гарч батлагдсан тохиолдолтой таарсан байна. Эмнэлэгийн байгууллага халдвар хамгааллын дэглэм барьж, хэвтэн эмчлүүлэгдэд цагийн хуваарьтайгаар эргэлт оруулах зохицуулалттай явж байгаа атал эмнэлэгийн байгууллагын удирдлага нь ийнхүү хорио цээрийн дэглэм зөрчсөнөөс үүдэн Нэгдсэн эмнэлэгийн дотрын тасгийн 30 орчим хүн, хавьталд орсон эмнэлэгийн ажилчид, удирдлагууд тусгаарлалтад орж эмнэлэгт ажиллах хүн хүчгүй болсон байна. Энэ талаар Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэгийн дарга, тасгийн эрхлэгч, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсээс тодруулах гэсэн боловч мэдээлэл өгөх боломжгүй хэмээсэн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20