Сэлэнгэ аймагт гурван багш нийлж ЕБС-ийн хоёр сурагч охиныг хүчирхийлсэн хэргээр саатуулагджээ

Н.Мижидмаа
2021/02/03

Сэлэнгэ аймгийн Зүүнхараад ЕБС-ийн гурван багш нийлж, хоёр сурагч охиныг хүчиндсэн гэх мэдээлэл байна.

Тодруулбал 10 гаруй хоногийн өмнө тус аймгийн Мандал сумын 2-р сургуулийн Англи хэлний багш М, 4-р сургуулийн Биеийн тамирын багш Т, 3-р сургуулийн сургуулийн Газар зүйн багш А нар нийлж Сэлэнгэ аймгийн ЕБС-ийн 9-р ангийн сурагч охидыг нийлж хүчирхийлсэн байж болзошгүй  хэргээр саатуулагдаад байгаа юм байна. 

Багш нар архидан согтуурах үеэрээ сурагч охидыг Зүүнхараад байх Нарны-Өртөө гэх зочид буудалд дуудаж хүчиндсэн гэх мэдээлэл байгаа юм. 


Бид энэ асуудлаар Сэлэнгэ аймгийн 4-р сургуулийн захирлаас утсаар тодруулахад, "бид байгууллагын хуралтай байна, мэдээлэл өгөхгүй" гээд утсаа салгалаа. 

Мөн Сэлэнгэ аймгийн 2-р сургуулийн захирлаас мэдээллийг утсаар тодруулахад "тийм зүйл сонсоогүй, манайхан онлайнаар хичээлээ орж байгаа" гэх тайлбарыг өглөө.

Зүүнхараагийн цагдаагийн байгууллагын нийтийн хэв журмын даргаас тодруулахад "Хэрэг шалгагдах ажиллагаа үргэлжилж байгаа, нэмэлт мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.

Сэлэнгэ аймгийн удирдлагуудаас тодруулахад тийм хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэх тайлбарыг өгсөн юм.

Манай сайтын зүгээс энэ асуудлыг үргэлжлүүлэн сурвалжилж манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг БСШУ-ны сайд Л.Энх-Амгалангаас тодрууллаа.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБС-ийн гурван багш нийлж сурагч охидыг хүчирхийлсэн байж болзошгүй гэх хэргээр Цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Энэ асуудлын талаар танд мэдээлэл бий юу?
-Надад мэдээлэл ирсэн. Нэгдүгээр сарын 25-ний шөнө ийм хэрэг гарсан юм байна. Ийм сэтгэл эмзэглүүлсэн хэрэг гарсанд нийт сурган хүмүүжүүлэгч, багш нарынхаа нэрийн өмнөөс хүлцэл өчиж байна. Алдаа дутагдал гаргасан ийм хэрэг гарсан юм билээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын хоёр сургуулийн гурван багш нийлж 12 дугаар ангийн хоёр сурагчтайгаа хууль бус харилцаанд орсон байж болзошгүй гэх хэргээр цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа юм байна. Цагдаа хууль хүчний байгууллагууд тодорхой мэдээллүүд өгөх байх.





0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 1 цагийн өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 3 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 4 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20