ХСҮТ-ийн эмч нарыг АТГ-аас шалгаж эхэлжээ

Н.Мижидмаа
2021/02/01

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийн эмч нар Хөвсгөл аймгийн иргэн Т.Батбаяраас гурван сая төгрөгийн авилга нэхсэн тухай нэвтрүүлгийг LIVETV HD телевиз бэлтгэн хүргэсний дараа АТГ-аас нэр бүхий эмч нарыг шалгаж эхэлжээ.

Хавдраа авхуулах хагалгаанд орох гэж байсан тухайн иргэний ар гэрийнхнээс ХСҮТ-ийн мэс заслын эмч Э.Эрхэмбаяр “20 минутын дотор гурван сая төгрөг авчирч өг. Өгөхгүй бол эмнэлгээс яв” гээд уг мөнгийг нь өгөөгүй тул төлөвлөгөөт хагалгааг цуцалж, Т.Батбаярыг эмнэлгээс гаргасан юм.

Мэс засалд ороход шаардлагатай зардлын 25 хувийг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, үлдсэнийг нь эмчлүүлэгчээс гаргуулах журам үйлчилж буй ч дээрх өвчтөний тухайд гурван сая төгрөг бус харин 998,139 төгрөг болох байсан аудитын шалгалтаар тогтоогдсон байдаг тул ХСҮТ-ийн эмч нар илүү мөнгө авахыг завдсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

Тиймээс энэ асуудлыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталлаа. Тэд “ХСҮТ-ийн нэр бүхий эмч нарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Мөн тэднээс гадна эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шалгахаар болжээ. Шалгалтын явцад нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн цаашид яллагдагчаар татан шалгах, эсэхийг шийдвэрлэнэ” гэх мэдээлэл өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 57 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна Өчигдөр
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20