​ Навальныйгийн киног Америк, Германы киночид бүтээжээ

Н.Мижидмаа
2021/02/01

Оросын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйн“Путины ордон. Дэлхийн хамгийн том авлига” баримтат кинон  АНУ ба ХБНГУ-ын хамтарсан киночдын бага бүтээсэн тухай Германы “Stuttgarter Zeitung” сонин бичжээ. 

 Германы талаас Баден –Вюртемберг аймаг дах Фрайбург-им-Брайсгау хотод байрладаг “Blackforest Studios” нэртэй мэргэжлийн кино студи оролцсон юм байна. “Stuttgarter Zeitung” сонины сэтгүүлчид тус кино студийн эздийн олж уулзжээ. Кино студийн эзэд болох Нина Гвин Вейланд,Себастьян Вейланд нар нь олон жил АНУ-ын киноны салбарт ажиллаж байгаад 2020 оны арваннэгдүгээр сард төрөлх Германдаа өөрийн гэсэн бизнес нээсэн хүмүүс юм байна. Тэднийг бизнесээ эхлүүлээд удаагүй байхад Лос-Анжелст байрладаг нэгэн продюсерын компани холбогдон зарим материал дээр ажиллах боломжтой эсэхийг лавласан гэж сэтгүүлчдэд ярьжээ. Тэднийг зөвшөөрсөн хариу өгмөгц Америкийн продюсерын компани нь Навальныйтай хамтарч ажиллах ёстойг хэлсэн байна. Ингээд Навальный оролцсон зураг авалтууд, компьютер график гээд маш шаргуу ажиллах шаардлагатай болсон гэж ярьжээ.

 Энэхүү “Blackforest Studios” мэргэжлийн өндөр түвшинд ажилладаг ч гэр бүлийн гэж болохоор цомхон болохоор кино авахад оролцсон хүмүүсийн талаарх нууцыг маш сайн хадгалсан байна. Ийм учраас Путины ордны тухай баримтат кинон хийгдэж байгаа тухай сэжгийг хэнд ч алдаагүй аж. Баримтат кинон эцсийн байдлаар эвлүүлж тохируулах ажлыг Лос Анжелст байрладаг продюсерын компани хийсэн бөгөөд тэр компанийн нэрийг “Blackforest Studios” нэрлэхээс татгалзжээ. 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 2 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 4 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 22 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18