ХӨСҮТ-ээс мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт Судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 11202 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс вирус илэрлээ. УБ-т нийт 945 тохиолдол боллоо. ХӨСҮТ-ээс 22 хүн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Маш хүнд-1, хүнд-1, хүндэвтэр-65 хүн байна. Нийслэл хотод халдварын голомт тэлэгдэх магадлалтай байна. 11-нээс хойш 28 голомт үүссэн. Одоогийн байдлаар 7 голомт байна. 1сарын 25-наас хойш үүссэн 13 том голомт идэвхитэй үргэлжилж хүмүүс өвчилсөөр байна. ТҮК-ээс 20, Икс апартмэнт 11, Гутлын цехээс 12, БЗД-ийн 26, БГД-ийн 19-р хороо, микс пизза-15, хүүхдийн асрамжийн газар -3, гэх мэт голомтууд байна. Дорноговь аймагт нэг хүнээс коронавирус илэрсэн. Тухайн иргэн дорноговь аймгийн пост дээр байсан учир УБ-руу зөөвөрлөсөн. Өргөө амаржих газарт нэг нярайлсан эмэгтэйгээс коронавирус илэрсэн учир тэнд нь тусгаарласан. Төрсөн эх, нярайн бие сайн байгаа. Шинжилгээний цэгүүдэд сайн дураараа сорьц өгсөн хүмүүсээс вирус илэрсэн. Тиймээс иргэд маань шинжилгээнд хамрагдахыг уриалж байна.