БНХАУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

Н.Мижидмаа
2021/01/29

БНХАУ-ын Засгийн газар цар тахлын тархалтаас урьдчилан сэргийлэх аюулгүй байдлыг бүрэн хангасны дараа Хятадад суралцдаг гадаадын оюутнуудыг эргэн ирж, танхимаар хичээллэх асуудлыг зохион байгуулах болно хэмээн тус улсын ГХЯ-наас 2021 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр албан ёсоор мэдэгдэв.

Гадаад харилцааны яамны Консулын газар БНХАУ-д суралцдаг монгол оюутнууд Хятад руу буцаж, танхимаар хичээллэх хүсэлтэй байгаа талаараа гаргасан хүсэлтийн дагуу Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-аар дамжуулан Хятадын Боловсролын яам, БНХАУ-ын Гадаад оюутны тэтгэлгийн асуудал эрхлэх хороонд тус тус хандаж, мөн дээрх хариуг авсан.

БНХАУ-ын Боловсролын яамнаас цар тахлын онцгой цаг үед Хятадад суралцдаг гадаадын бүх улсын оюутнууд тус улсын ГХЯ, Улсын цагаачлалын удирдлагын газраас гаргасан шийдвэрийг даган мөрдөж байгааг онцлон тэмдэглэсэн болно.

Энэ ташрамд мэдэгдэхэд БНХАУ-ын Засгийн газар 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхийг түр зогсоох шийдвэр анх гаргасан бөгөөд 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Хөдөлмөр эрхлэх, гэр бүлийн зорилгоор оршин суух, хувийн зорилгоор орших суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийг хилээр нэвтрүүлэхээр шийдвэрлэсэн юм.

Гэвч сүүлийн үед БНХАУ-ын зарим хот, мужид коронавируст цар тахлын дотоодын халдвар олноор бүртгэгдэж байгаагаас гадна, зөөвөрлөгдсөн тохиолдлууд нэмэгдэж, удахгүй Хятадын Хаврын баяр болох гэж байгаатай холбогдуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр журмаа чангатгаж эхэлжээ.

 

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 26 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20