БОАЖ-ын сайдад дэмжигдсэн Н.Уртнасан гэж хэн бэ?

Н.Мижидмаа
2021/01/29

Шинэ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт орж ажиллах сайд нарыг МАН-ын удирдах зөвлөлөөр хэлэлцэж дууссан. 

Байгаль орчин аялал жуулчлалын сайдад Н.Уртнасан дэмжигдсэн юм.

Тэгвэл Н.Уртнасан гэж хэн бэ?

Нямжавын Уртнасан нь сэтгүүлч мэргэжилтэй нэгэн. Өмнө нь  МҮОНРТ-ийн Нийгэм эдийн засгийн редакц, Шинэ дэлхий телевизэд гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Тэрбээр  Юни солар ХХК-ийн Ерөнхий захирал, НАМЭХ-ны УЗ-ийн гишүүнээр ажилладаг аж.

Боловсролын байдал
1993 онд Дархан хотын 17 дугаар дунд сургууль,
1994-1998 онд МУИС-ийг Сэтгүүл зүйн чиглэлээр төгссөн.
2002-2003 онд Япон улсын Токушима хотын JRT TV (Japan Radio Television) телевизэд сэтгүүлчийн мэргэжлийн дадлага,
2005 онд ХБНГУ-ын Deutsche Welle (DW TV) телевизэд мэргэжил дээшлүүлэх сургалт,
2008-2013 онд БНСУ-ын KBS, MBC телевизүүдэд мэргэжлийн сургалтад тус тус хамрагдсан.

Ажилласан байдал

1998-2000 онд Eagle TV телевизэд сэтгүүлч, мэдээний албаны дарга,
2000-2010 онд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид сэтгүүлч, редактор,
2010-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн Мэдээний албаны дарга, Гүйцэтгэх захирал
2013 оноос хойш “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн захирал,
2016 оноос “Юни солар” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байна.

Сонгуульт ажил 

2014 оноос “Сайн сэтгүүлч боловсрол” сангийн Үүсгэн байгуулагч, сангийн Тэргүүн,
2019 оноос НАМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүнээр тус тус ажилладаг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 25 минутын өмнө
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 1 цагийн өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 2 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 3 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 3 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 23 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 2026/09/21
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20