Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 12885 хүнд шинжилгээ хийхэд 18 хүнээс вирус илэрлээ. Өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлууд байна. Нийт 877 тохиолдол УБ-т бүртгэгдээд байна. 59 иргэн эдгэрч дараагийн шат руу шилжлээ. Халдварын батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 1710 тохиолдол бүртгэгдээд байна. X apartment хотхоны голомтоос 8 иргэн халдварлаад байна. Мөн X apartment хотхоны ойрын хавьтал ntv телевизэд ажилладаг учраас тус газрын хоёрдогч хавьтлын 94 хүнд шинжилгээ хийж, үргэлжлэн явагдаж байна. Bull ресторанд батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал байсан учир 40 иргэнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. ХУД-ийн 11 р хороонд 80 иргэнээс шинжилгээ хийж, үргэлжлэн явагдаж байна. Мөн СБД-ийн 9-р хорооны Цэлмүүн тауэрт халдвар гарсан учир 119 хүнд шинжилгээ хийх ажил үргэлжлэн явагдаж байна.