Авилга ихтэй улсуудад хавдар, зүрх судас, амьсгалын замын өвчний нас баралт өндөр байна

Н.Мижидмаа
2021/01/28

Өнөөдөр Транспэрэнси интернэшнлээс 2020 оны авилгын индексийг танилцууллаа.Тодруулбал манай улс 100 онооноос 34 оноо авч, дэлхийн улс орнуудаас 111 дүгээр байрт жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл авилга, ашиг сонирхлын зөрчил хамгийн их байдаг улс орнуудын тоонд зүй ёсоор багтсан хэвээр байна.

Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр: Авилгын индексийн оноо бага улс орнуудад байгаа нийтлэг нэг үзэгдэл байна. Тодруулбал тухайн улс орнуудад хавдар, зүрх судасны өвчлөлийн нас баралт, амьсгалын замын өвчлөлийн нас баралт өндөр гарсан байна. Яагаад ийм хамааралтайг тайлбарлавал, эрүүл мэндийн салбарт авилгын асуудал хамгийн тулгарсан асуудал гэдгийг харуулж байгаа юм. Зүрх судас, хавдар, амьсгалын замын өвчлөлүүдтэй тэмцэхэд энэ улс орнууд эрүүл мэндийн салбартаа хөрөнгө оруулалт хангалттай хийж чаддаггүй. Худалдан авалт нь үр дүнтэй байж чаддаггүй, хэрэгтэй шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах механизм нь шудрага бус явагддагаас болоод тухайн улс орнуудад ийм төрлийн нас баралт нийтлэг ажиглагдаж байгааг Берлинээс гаргасан авилгын индекст онцолсон байна. Манай улс авилгын индексийн оноо бага улс. Нөгөө талаасаа хавдар, зүрх судасны өвчлөлөөр дэлхийд тэргүүлдэг. Авилга өөрөө ЭМ-ийн салбарт ноцтойгоор тавигдаж байна. Энэ нь эргээд иргэдийн амь насанд заналхийлж үхэлд хүргэж байгааг харуулж байна. Коронавирус нь эрүүл мэндийн салбарын авилгын асуудлыг нийгэмд тодоор харуулах, илчлэх ийм боломжийг олголоо гэдгийг  Транспэрэнси интернэшнл байгууллагын Берлин дэхь төвөөс онцолж мэдээлсэн байна. Учир нь улс орнууд коронавирустэй тэмцэж байхдаа ЭМ-ийн салбартаа ашигтай хөрөнгө оруулалт хийж чаддаггүй байдал нь коронавирустэй тэмцэх тэмцлийг үр дүнгүй болгож байгааг онцолсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18