Транспэрэнси интернэшнл: УОК шаардлага хангахгүй тусгаарлах байрууд сонгож авилга, ашиг сонирхлын зөрчил гаргасан байж болзошгүй

Н.Мижидмаа
2021/01/28

Өнөөдөр Транспэрэнси интернэшнлээс 2020 оны авилгын индексийг танилцууллаа.Тодруулбал манай улс 100 онооноос 35 оноо авч, дэлхийн улс орнуудаас 111 дүгээр байрт жагсаж байгаа юм. Өөрөөр хэлбэл авилга, ашиг сонирхлын зөрчил хамгийн их байдаг улс орнуудын тоонд зүй ёсоор багтсан хэвээр байна.

Транспэрэнси интернэшнл Монгол” гүйцэтгэх захирал О.Батбаяр: Эрүүл мэндийн салбарын худалдан авалт  нь ил тод бус авилгатай. Гадаад дотоодын тусламжид зарцуулж байгаа мөнгөний эх үүсвэр нь хяналтгүй байгааг дийлэнхи улс орнуудын жишээ харуулж байна. Ийм учраас коронавирустэй үр дүнэй тэмцэж чадахгүй байна. Манай улсын хувьд ийм нөхцөл байдал үүсчихээд байна. Өөрөөр хэлбэл тусламжийн хөрөнгийг үр дүнтэй хяналттай зарцуулж байгаа эсэх эргэлзээтэй байна. Эрүүл мэндийн салбарт авилга маш өндөр түвшинд байна. 2020 оны долдугаар сард 2000 гаруй иргэнийг хамруулсан авилгын барометр судалгааг хийсэн байдаг. Энэ судалгаанд  иргэд эрүүл мэнд, боловсролын салбарыг хамгийн их авилгатай салбараар тодорхойлсон байдаг. Авилга өгч, танил талаа ашиглаж ажлаа бүтээдэг байгаа юм.  Мөн МУ коронавирусыг тусгаарлах байруудаас алдсан  дүр зураг байгаа. Тусгаарлах байрыг сонгосон ОБЕГ, УОК-ынхон авилга ашиг сонирхлын зөрчил гаргасан байх магадлалтай. Коронавирусын үед авилга ашиг сонирхлын зөрчил улс орнуудад гүнзгийрч байгааг онцолсон байдаг. Үүнтэй адил коронавирусыг дотроо алдахад МУ-ын УОК нь шаардлага хангаагүй, халдвар хамгааллын дэглэм зөрчигдсөн тусгаарлах байруудыг сонгож улмаар үүнээс шалтгаалж дотооддоо халдвар алдах нөхцөл үүссэн байдал ажиглагдаж байгаа. Энэ бол манай улс оронд авилга бодитой оршин тогтнож байгаа. Нөгөө талаасаа цар тахалтай үр дүнтэй тэмцэхэд авилга хэрхэн саад болж байгаагийн тод жишээ гэж харж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 4 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18