Хичээл, зүтгэлээ үнэлүүлж, хөдөлмөрийн үр шимээ хүртэнэ гэдэг юутай ч зүйрлэмгүй сайхан мөч билээ. Оны зааг дээр Нийслэлийн хөдөлмөрийн аваргаар тодорч, түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны эрхээр шагнуулсан албан хаагчид шинэ байрандаа ороод эхэлжээ.