Т.Доржханд: Урт хугацааны зээл гаргаж 200 мянган ажлын байр хамгаалах боломж бий

Н.Мижидмаа
2021/01/18

УИХ-ын гишүүн Т.Доржханд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.УИХ-ын дарга Г.Занданшатарт ажлын байрыг хамгаалах тухай тогтоолын төслийг өргөн барих талаар мэдээллээ.

УИХ-ын гишүүн Т.Доржханд : Гурван их наяд төгрөгийн эх үүсвэрийг зарцуулах боломж байна. Өнөөдөр Монгол банкинд 7,6 их наяд төгрөг байна. Банкууд нь мөнгө гаргадаггүй. Мөнгө гаргах юм бол дампуурна гэсэн айдастай л байна. Энэ үед Засгийн газар идэвхитэй ажиллах хэрэгтэй байна. Гурван их наяд төгрөгийг төв банкны үнэт цаасны хүү буюу бодлогын хүү 5 хувьтай байгаа. Энэ үед Засгийн газар үнэт цаас гаргах боломж бий. Ийм байдлаар ямар нэгэн зээлийн хүүгийн хязгаар хүчээр тогтоох бус, зах зээлийн зарчмаар банкинд байгаа эх үүсвэрүүдийг бизнест шахах ажлыг хийх хэрэгтэй. Үүнийг Засгийн газар хийх бөгөөд бонд гаргаж арилжина. Төв банкинд байгаа эх үүсвэрийг татаж авна. Үүнийг хүү нэмэхгүйгээр жилийн 5 хувийн хүүтэй, хамгийн багадаа гурван жилийн хугацаатай, эхний  нэг жилд нь зөвхөн хүүгийн төлбөр төлөх нөхцөлтэйгээр гаргах хэрэгтэй. 2008,2009 оны эдийн засгийн хямралаар 140 мянган ажлын байр алдаж байсан. Гэхдээ урт хугацаатай зээлэнд нэг ч ажлын байр алдаагүй. Тиймээс  энэ арга хэмжээг хэрэгжүүлснээр 200 мянган ажлын байрыг бүрэн хамгаалах боломжтой. Жижиг дунд үйлдвэрлэл, бичил бизнес эрхлэгч нарт зориулж энэ бодлогын арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүл гэдэг зөвлөмжийг Засгийн газар өгч байгаа. Мөн УИХ-ын тогтоолыг санаачилж өгч байна гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 37 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 1 цагийн өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19