Б.Ууганбаяр: Оршуулгын ажилд оролцсон 40 хүний 6 нь халдвар авсан болох нь тогтоогдсон

Н.Мижидмаа
2020/12/30

ЭМЯ-наас мэдээлэл хийх үеэр ОБЕГ-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр: Энэ сарын 19-нд ХСҮТ-д эмчлүүлж байгаад нас барсан иргэн О-ийн оршуулгын ажилд оролцсон 40 иргэний тусгаарлан шинжилгээ авахад  6 иргэнээс халдвар илэрсэн. Иймд буяны ажилд оролцож байгаа хүмүүсийнхээ тоог цөөлөх, халдвар хамгааллын дэглэм сайтар баримтлах шаардлагатай.

Мэдээллийг эргэн сануулахад энэ сарын 19-нд ХСҮТ-д хэвтэн эмчлүүлж байсан 60 настай иргэн О амиа алдсан. Бид энэ асуудлаар Эрүүл мэндийн сайдаас тодруулахад доорх хариултыг өгч байв.

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт анх халдвартай хүн 12 дугаар сарын 16-нд тогтоогдсон. Ингээд бид БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт халдвар илэрсэн учраас тандалт, шинжилгээ хийсэн. Мөн өмнө нь энэ эмнэлэгээс гарсан хүмүүсээс бүгдийг нь олж илрүүлээд шинжилгээ авсан. Тандалтын явцад 11 сарын 19-нд БЗД-ийн эмнэлэгт хэвтэж байгаад гарсан иргэн тухайн өдрөө ХСҮТ-д очсон байдаг. Биеийн байдал хүнд гэж яаралтай тусламжийн үйлчилгээ аваад 5 цаг орчим эрчимт эмчилгээ хийлгэж байгаад хавдарынхаа улмаас нас барсан. Урьдчилсан байдлаар элэгний хавдартай хүн гэж яригдаж байгаа. Энэ хүнийг нас барснаас хойш эмнэлэгийн ажилтнуудыг Ковид19-ийн шинжилгээнд хамруулж, тандалт судалгаа хийж байх явцад ХСҮТ-өөс 2 хүнээс коронавирус илэрсэн. Бид энэ 2 хүнийг хаанаас халдвар авав гээд судалгаа хийгээд үзэхэд 19-нд ХСҮТ-д ирсэн нас барсан иргэн эх үүсвэр нь байж болзошгүй байсан. Тиймээс ар гэрийнх нь хүмүүсээс шинжилгээ авч цуглуулсан. Ингээд ар гэрийнхэн нэг хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Нас барсан хүн маань өөрөө коронавирусын халдвартай байж байгаад ойрынхоо хүнд халдаачихав уу? Эсвэл ямар нэгэн байдлаар БЗД-ийн эмнэлэгт сахиур хийж байсан ойрын хавьтлын хүмүүс ч халдаасан байж болзошгүй. Үүн дээр бид эцсийн байдлаар коронавирусийн халдвараар нас барсан гэж хэлж чадахгүй болж байгаа юм. Оршуулгын үйл ажиллагаа явагдчихсан учраас бидэнд мэдэх боломж байхгүй гэх тайлбарыг өгч байв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 10 минутын өмнө
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 46 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 1 цагийн өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 1 цагийн өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 2 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 2 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19