Украйны удирдлага АНУ-ыг дагалдаж “Huawei”-н эсрэг арга хэмжээ авлаа

О.Шүрэнцэцэг
2020/12/25

Украйны Гадаад харилцааны яам нь өчигдөр АНУ-ын улстай эв нэгдэлтэй гэдгээ батлах үүднээс БНХАУ-ын “Huawei” компанийн электрон харилцаа холбоон тоног төхөөрөмжөөс татгалзах шийдвэр гаргасан гэдгийг Америкийн Төрийн нарийн бичгийн даргын орлогч КейтКрач мэдэгдсэн байна. Тэрээр энэ тухай мэдэгдэхдээ “Украйны Гадаад харилцааны яам нь өөрийн барилгууд дээрх “Huawei” –н төхөөрөмжийг татан буулгахаар шийдвэрлэж, Засгийн газрын бусад албад ч энэ шийдвэрийг нь дагахаар болжээ” гэсэн байна. 

Түүнчлэн Украйн нь 5G сүлжээг хөгжүүлэхдээ аюулгүй байдлын үүднээс Хятадын харилцаа холбооны компаниудын үйлчилгээнээс татгалзахыг улс орнуудад уриалдаг “Цэвэр сүлжээ” санаачилгыг сонирхож байгаагаа мэдэгджээ.

Украйны Ерөнхий сайд Денис Шмыгальтэй хийсэн хэлэлцээрийн явцад ийм тохиролцоонд хүрсэн юм байна. Үүнээс өмнө Украйны эрх баригчид ирээдүйн ухаалаг хот барих төсөл дээр “Huawei”-тэй хамтран ажиллахаас татгалзаж, Америкийн “Cisco” компанийг сонгоод нэлээд магтуулсан.

Ингэснээр Украйн нь хоёр том төсөл дээр Хятадын хөрөнгө оруулалт, санаачилгын эсрэг улс төрийн шийдвэр гаргаж байгаа гэдгийг шинжээчид онцолсон байна. Үүний өмнө Украйны эрх баригчид АНУ-ын шахалтаар онгоцны мотор үйлдвэрлэгч “Мотор-Сич” компанийн хувьцааны хяналтын багцыг худалдан авсныг хүчингүй болгосон. Үүний хариуд Хятадын хөрөнгө оруулагчид нь Украйны ЗГ-аас 3,5 тэрбум долларын алдагдлаа нөхүүлэхээр олон улсын арбитрын шүүхэд хандаад байгаа юм.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18