“Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулан тодорхойлох" цахим уулзалт боллоо

Н.Мижидмаа
2020/12/24

Хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй хүлэмжийн хийн хэт ялгарал нь дэлхийн дулаарлыг эрчимжүүлж, сүүлийн хагас зуун жил уур амьсгалын эрс тэс өөрчлөлт хүн төрөлхтний хувьд өмнө нь тохиож байгаагүй томоохон сорилт болоод байгаа. Энэ хүрээнд өнөөдөр дэлхийн 75 улс орны тэргүүн, Засгийн төлөөлөл оролцсон “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтыг ахиулан тодорхойлох” дээд хэмжээний цахим хурал зохион байгуулагдлаа.

Хуралд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, дэд сайд Ц.Батбаяр болон холбогдох дарга нар оролцож  түншлэлийн талаар санал бодлоо хуваалцлаа.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл: “Өнөөдрийн энэхүү цахим уулзалтын хүрээнд бид Дээд хэмжээний уулзалтын чухал уриа, үүрэг амлалтыг үндэсний түвшинд хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх, ингэхдээ олон улсын түнш байгууллагуудтайгаа үр дүнтэй хамтран ажиллах боломжийг тодорхойлохыг зорьж байгаа юм.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа-2050” баримт бичигт туссан  хүрэн эдийн засгийг ногоон  эдийн засагт шилжүүлэх  дорвитой өөрчлөлт рүү хөтлөхөд  өнгөрсөн  онд  Монгол Улсын Засгийн газраас баталсан “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр” ихээхэн ач холбогдолтой төдийгүй томоохон хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилт эдийн засгийн голлох салбар бүрээр таван жил тутамд шинэчлэгдэн улам ахиулсан зорилттойгоор хэрэгжих Үндэсний тодорхойлсон хувь нэмэр нь тогтвортой механизм байх болно.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 33 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 48 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 59 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19