ШӨХТГ: Нарийн ногоо, жимс, жимсгэний нийлүүлэлтэд анхаарал хандуулж байна

Н.Мижидмаа
2020/12/24

Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд иргэд, хэрэглэгчдээс нарийн ногоо, жимс жимсгэнэ эрс багассан, хомсдсон тухай гомдол сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн. Хөл хорионы  үед нарийн ногоо, жимс жимсгэнэ импортлогчдын хувьд тээврийн хэрэгслийн квот тогтоож буй үйл ажиллагаа ил тод, нээлттэй биш, өдөрт 2-3, зарим өдөр нэг ч тээврийн хэрэгсэл БНХАУ-аас хүнсний ногоо тээвэрлэж чадахгүй байгаа талаар тайлбарлаж, гомдол саналууд ихээр ирүүлж байна.

 Үүнтэй холбогдуулан тус газраас Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Худалдаа аж үйлдвэрийн танхим, Хүнс импортлогчдын холбоо, зарим бизнес эрхлэгчдийн төлөөлөл зэргийг оролцуулан санал солилцох 2 удаагийн уулзалт, Тээвэрлэлтийн асуудлаар Замын-ҮүдийншуурхайштабболонЗамын-ҮүдсумынЗасагдаргатайцахимхуралхийлээ.

 Уулзалтаар одоогийн байдлаар өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашин байдаг ба үүний 10 автомашиныг 7 хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийж өгөхөд энэ асуудал бүрэн шийдэгдэнэ гэж үзлээ. Ингэснээр Монгол Улсын хүн амын жимс жимсгэнэ, хүнсний нарийн ногооны өнөөгийн хэт их хэрэгцээ, удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй нийлүүлэлт хийх боломжийг бүрдүүлэх юм. Нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжоор хангаж өгөх хүсэлтийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргад албан бичгээр хүргүүллээ.

Эх сурвалж: ШӨХТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 33 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 48 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 59 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19