Нэг удаагийн тариур үйлдвэрлэгчид асар их ашиг олж байна

О.Шүрэнцэцэг
2020/12/23

Корона вирусийн цар тахлын аюулын нөлөөгөөр бизнесийн зарим салбар уналтын байдалд орж, хямарч байгаа ч зарим салбар улам хөгжиж, бүр ч өндөр ашиг олох болсон. Үүний нэг нь тариурын үйлдвэр болсон тухай “Euronews” мэдээлсэн байна. 

 Германы Бад-Арользен дэх тариурын үйлдвэр ингэж ашигтай ажиллаж байгаа үйлдвэрийн нэг жишээ. “Almo” компани нь жилдээ хоёр тэрбум гаруй тариур үйлдвэрлэдэг байсан. Харин одоо дэлхий даяар вакцинжуулалт эхэлж байгаатай холбоотойгоор тариурын эрэлт хэрэгцээ өмнөхөөсөө эрс нэмэгдсэн байна. Одоо тариурын үйлдвэрийн дамжлагаас 13 секунд тутамд 64 ширхэг тариур бэлэн болж гарч байна.

 “Almo” компанийн захирал Отто-Филипп Браун“Euronews”-д ярихдаа “Бид хүчин чадлаа нэн даруй нэмэгдүүлсэн. Долоо хоногийн таван өдөр ажилладаг байснаа долоо хоногийн долоо өдөр ажилладаг болсон. Ингэснээр манай автомат төхөөрөмжүүд хоногийн 24 цаг, долоо хоногийн долон өдөр зогсоо зайгүй ажиллаж байна” гэжээ.

 Мөн тус компани нь зах зээлийн эрэлтийг нөхөхийн тулд үйлдвэрлэлийн шинэ тоног төхөөрөмж авахад 30 сая еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа юм байна. Одоогоор “Almo” компанийн хамгийн том захиалагчид нь Герман-Америкийн хамтарсан “Pfizer/BioNTech” ба Германы “CureVac” гэсэн вакцин үйлдвэрлэгчид болсон байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18