Энх цагийг хамтдаа бүтээцгээе

Н.Мижидмаа
23 цагийн өмнө

Сэлэнгэчүүд бидний хамтын хичээл зүтгэлийн үр дүнгээр ойрын өдрүүдэд шинээр тохиолдол нэмэгдээгүй сайхан мэдээтэй байна.

Аймгийн Онцгой комиссын зүгээс 0 гэсэн тоо олон сараар үргэлжилээсэй гэж хүсч, шинээр вирусын тохиолдол нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллаж байна.

Аймгийн Нэгдсэн вируслогийн лабораторид нийт 248 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарсан сайхан мэдээг та бүхэндээ дуулгая. Аюулт вирусын тохиолдол нэмэгдэхгүй 0 боллоо гэж тайвширч, вирус бүрмөсөн алга болсон мэт ойлгож болохгүй гэдгийг өдөр бүрийнхээ мэдээлэлд анхааруулан хэлж байгаа. Иргэн нэг бүр сонор сэрэмжтэй байж, халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримталж байж сайхан цагийг авчирна гэдгээ ойлгох учиртай. Сүхбаатар, Алтанбулаг суманд хатуу хөл хорионы дэглэм 2021-01-01 өдрийн 06.00 цагийг хүртэл үйлчилсэн хэвээр байгаа тул онцын шаардлагагүй бол энэ сумдын иргэд гэр гэртээ байж Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг дагаж мөрдөх үүрэгтэй. Энэ 2 сумын Засаг дарга, Онцгой комиссын бүрэлдэхүүнүүд иргэдийнхээ өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг сануулж байна. Сумдын Онцгой комиссын баг бүрэлдэхүүнүүд харуул хамгаалалт, хяналтаа улам чангатгаж өөр орон нутгаас ирсэн тэр дундаа Улаанбаатар хотоос ирсэн хүн нэг бүрийг хяналт ажиглалтад байлгаж, илүү их сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Улаанбаатар хотод нөхцөл байдал ямар байгааг бид бүгд мэдээллийн хэрэгслүүдээр цаг тутам сонсч байгаа учир та бид тайвширч болохгүй. “Ковид-19” халдварыг илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд Сүхбаатар суманд 19.3 мянган иргэдийг, бусад сумдад 22.3 мянган иргэдийг нийт 41.6 мянган иргэдийг хамруулсан бол Сүхбаатар сумын хүн амын дунд Коронавирусийн халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээг 1093 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдаас авлаа. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Өнөөдрийн байдлаар 1346 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 496 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан. Нийт 8 ажиглалтын, 1 тусгаарлах байранд 86 иргэд хяналт, ажиглалтад байна. Мандал сумын Онцгой комисс “Нэг өрх-Нэг иргэн” PCR шинжилгээ авах үйл ажиллагаанд 3077 иргэнийг хамруулж, 58.3 хувийн гүйцэтгэлтэй байгаа бол аймгийн хэмжээнд 7 цэг байршилд 7.4 мянган м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийж гүйцэтгэлээ. Ариутгалын ажлыг шаардлагатай цэг, объектуудад тогтмол явуулж байна. Алтанбулаг боомтод хилийн хяналтын байгууллагуудын 22 албан хаагч үүрэг гүйцэтгэж байна. Алтанбулаг боомтын хяналт шалгалтын талбайгаас 7 автомашиныг эзэмшигчдэд хүлээлгэн өглөө. Сүхбаатар төмөр замын шалган нэвтрүүлэх боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 12 галт тэрэгний 548 вагон, 24 ажилтныг шалган нэвтрүүллээ. Мэдээллийнхээ төгсгөлд: Иргэн та өөрийгөө, өрөөл бусдыгаа, хайртай бүхнээ хамгаалах иргэний үүргээ ухамсарлаж Улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж хариуцлагатай байхыг анхааруулж байна.

 СЭЛЭНГЭ АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 29 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19