Иргэн Ц: Эмнэлгээс эмчилгээ зогсоочихсон, хэд хоног өвдөж энд байхаа мэдэхгүй байна

Н.Мижидмаа
Өчигдөр

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 16-нд коронавирусийн халдвар анх бүртгэгдэж өнөөдрийн байдлаар 75 иргэн тус эмнэлгээс халдварлаад байна. Тухайн эмнэлгийн дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлэгтээ тусгаарлагдаад байгаа иргэн Б.Ц манай сайтад хандлаа.

Таны биеийн байдал ямархуу байна. Анх ямар оношоор тус эмнэлэгт хэвтсэн бэ?

-Миний хувьд 12 сарын 12-нд энэ эмнэлгийн дотрын тасагт хэвтсэн.Нурууны хагалгаанд орох шаардлагатай учраас эхлээд зүрхний үйл ажиллагаагаа хэвийн болгож зүрхээ сайн эмчлүүл гэж эмч зөвлөсөн. Тиймээс зүрхээ эмчлүүлэхээр энэ эмнэлэгт хэвтсэн.

Одоогоор та БЗД-ийн эмнэлэгт тусгаарлагдчихсан байгаа юу? Нөхцөл байдал ямархуу байна?

-Тийм ээ, хэвтэж байсан тасагтаа тусгаарлагдсан. Халдвар илэрсэн өдрөөс хойш эмчилгээ зогссон. Анх бие өвдөөд байна гэхээр өвчин намдаах эм өгдөг байсан. Харин сүүлийн хэд хоног өвчин намдаах эм өгөхгүй, өвчинтэйгөө нүүр тулж байна. Манай тасгийнханаас хоёр удаа коронавирус илрүүлэх шинжилгээ авсан. Эхний шинжилгээний хариу сөрөг гарсан. Дараагийн шинжилгээний хариу нь өнөөдөр гарна.

Тасагтаа хэдүүлээ хэвтэж байгаа вэ? Хүнд өвчтэй хүн бий юу?

-Хоёр сахиуртайгаа нийлээд дөрвүүлээ хэвтэж байгаа. Манай тасагт надаас гадна цус харвалттай хүн бий. Одоогоор эмчилгээ нь зогсчихсон хүндхэн байна.

Хэлж үзсэн үү? Эмчилгээгээ яагаад зогсоочихсон юм. Бидний бие өвдөж байна гээд?

-Хэлэхээр юу ч хариулдаггүй. Гэхдээ сувилагч нь оройд орж ирж даралт, биеийн халуун үзээд гардаг. Саяхан бидэнд хоёр өдөр уух витамин өгсөн.

Эргэлт оруулахгүй байгаа байх. Эмнэлгээс өдөрт хэдэн удаа хоол өгдөг вэ?

-Эргэлт оруулахгүй болохоор эм тариагаа ч захиж авч чадахгүй бие өвдөж байна. Эргэлт оруулбал өндөр эрсдэлтэй гэдгийг маш сайн ойлгож байгаа. Гэхдээ эмнэлгээс өгч байгаа хоол хүнсийг сайжруулмаар байна. Өмнө нь өглөөд цай боорцогтой, өдрийн хоол, оройн хоол өгдөг байсан. Харин хэд хоногийн өмнөөс эхлээд өглөө нь каш өгөөд, орой 21 цагийн алдад нэг хоол өгдөг болсон. Бие өвдөж байхад ядахдаа дархлаа дэмжих хүнс хэрэглэх хэрэгтэй байна шүү дээ.

Та хэд халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж байна?

 -Бид өрөөндөө, өдөр шөнөгүй маск зүүж байгаа. Унтахдаа ч маскаа зүүж байна. Эмч сувилагчид нь ч маскаа сайн зүүж байгаа харагдсан.

Дотрын тасгийн ариун цэврийн өрөөг цэвэрлэдэггүй гэсэн шүүмж бий. Халдвар илэрснээс хойш цэвэрлэсэн үү?

-Сайн мэдэхгүй байна. Миний хувьд төлбөртэй өрөөнд хэвтэж байгаа учраас дотроо ариун цэврийн өрөөтэй.

Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?

-Бид халдвар илэрсэн дотрын тасгийн голомтод хэвтэж байгаа учраас айж байна. Эмчилгээ зогсчихсон учраас өвдөлттэй хэцүү байна. Хэд хоног энд ийм байдалтай байхаа ч мэдэхгүй юм. БЗД-ийн эмнэлэг том голомт болсон. Эмч эмнэлгийнхэнг айдастай байгааг ч ойлгож байна. Гэхдээ хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүстээ анхаараач гэж хүсмээр байна. Эмчилгээ хийхгүй бол ядаж өвчин намдаах эм өгөөч. Өдөрт өгч байгаа хоол хүнсэндээ анхаарч, дархлааг маань дэмжих тал дээр тусалж дэмжиж өгөөч гэж хэлмээр байна.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19