Найман хувийн зээлийг хэрхэн санхүүжүүлдэг вэ

О.Шүрэнцэцэг
2020/09/21

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн талаар иргэдийн түгээмэл асуудаг асуултад Монголын ипотекийн корпораци хариулж байгаа билээ. Энэ удаа найман хувийн зээлд Монголын ипотекийн корпораци /МИК/ ямар үүрэгтэй оролцдог байгууллага болох талаар асуултад хариуллаа. Зарим уншигчдын хувьд МИК-ийг зээл олгодог банк гэж ойлгох тохиолдол гарч байсан байна. 

-Найман хувийн орон сууцны хөтөлбөрт “МИК ОССК” ХХК ямар үүрэгтэй вэ?

-“МИК ОССК” ХХК нь орон сууцны зээлийн хоёрдогч зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг Санхүүгийн зохицуулах хорооноос зохицуулагддаг тусгай зөвшөөрөл авсан эрх бүхий компани юм. “МИК ОССК” ХХК нь уг хөтөлбөрт банкуудын иргэдэд олгосон орон сууцны зээлийг багцалж, ипотекийн зээлээр баталгаажсан бонд буюу хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гарган оролцож байна. Дэлгэрэнгүйг зурагнаас харна уу.

-Найман хувийн хүүтэй авсан иргэдийн зээлийг багцалж, хоёр дахь зах зээлд гаргана гэдгийг илүү дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү?

-Иргэдийн найдвартай төлж байгаа орон сууцны зээлийг багцалж хоёрдогч зах зээл дээр үнэт цаасжуулалт, бүтцийн санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна гэж ойлгож байна. Хоёр дахь зах зээл дээрээс хөрөнгө босгож, найман хувийн зээлийн тасралтгүй санхүүжилтийг татах ажлыг хийж байна. Олон улсын санхүүгийн зах зээлийн нэг хэсэг нь хөрөнгийн зах зээл байдаг. Хөрөнгийн зах зээлийн нэг давуу тал нь эдийн засгийг тууштай хөгжүүлж өсгөхөд чухал үүрэгтэй урт хугацаатай санхүүжилтийн тогтолцооны суурь болдог. Хөрөнгийн зах зээлийн хөгжил нь хэр ахисан байхаас шалтгаалан компаниудын санхүүжилтийн эх үүсвэрийн бүтэц төрөлжиж, урт хугацаанд эрсдэл, зардал багатай, тогтвортой хөрөнгийн эх үүсвэрийг ашиглаж ашигт ажиллагаагаа нэмэгдүүлэх боломж олгодог. Манай улсын эдийн засгийн хувьд хөрөнгийн зах зээлийн хөгжлийн гарааны эхэнд явж байна гэж хэлж болохоор байгаа.

-Орон сууцны зээл авахад банкны шалгуурууд өндөр байдаг. Энэ босгыг арай “намсгах” боломж, бололцоо хэр байна?

-Орон сууцны зээл нийгмийн шинж чанартай бүтээгдэхүүний хувьд зорилтот бүлэгт чиглэсэн тодорхой хөнгөлөлт нөхцөлүүдтэй байх нь зөв боловч нөгөө талаас орон сууцны зээлийг багцлан үнэт цаасжуулж дотоодын болон гадаадын зах зээл дээр арилжаалахын тулд тогтсон шалгуур, шаардлагыг зайлшгүй биелүүлсэн байх шаардлагатай. Энэхүү шаардлага нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу мөрдөгдсөн байхаас гадна, цаашилбал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг олон улсын зах зээл дээр арилжаалах боломж бий болгох үүднээс олон улсын стандартыг давхар хангасан байх хэрэгтэй.Иймд үнэт цаасжуулах зээлийн хөрөнгийн хувьд шалгуур нөхцөлийг бууруулах боломж одоогоор байхгүй байна. Одоогийн шалгуураар зээл авах боломжгүй иргэдэд орон сууцны зах зээлийн зарим төрлийн хөнгөлөлттэй бүтээгдэхүүн шинээр санал болгох боломж бий.

- Банкуудаас авсан зээлийн багцыг “МИК ОССК” ХХК үнэт цаасжуулж хоёрдох зах зээлд гаргаж байгаа. Одоогийн байдлаар хэдэн удаагийн, ямар хэмжээтэй үнэт цаасжуулалт хийгдээд байна вэ?

-Бид нийт найман удаа үнэт цаас гарган арилжаалаад байгаа. Хамгийн сүүлд гаргасан наймдугаар ээлжийн үнэт цаас гаргах үйл ажиллагаагаар 20 хүртэл жилийн хугацаатайгаар 3311 зээлдэгчийн 186.3 орчим тэрбум төгрөгийн үлдэгдэл бүхий орон сууцны зээлийг багцалж Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргаад байна. Дөрөвдүгээр сарын 18-нд 9 дэх удаагийн үнэт цаас гаргахаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Айлчлалтай холбоотойгоор 25-28-нд зам хаана 6 минутын өмнө
​Жүжигчин У.Уранчимэг​ "Монгол хаан” төслөөс гарч байгаагаа зарлалаа 12 минутын өмнө
Дөрөвдүгээр эмнэлэг жолоочийн эрүүл мэндийн багц гаргажээ 3 цагийн өмнө
Өнөөдөр 128 бөх зодоглоно 4 цагийн өмнө
Каннын кино наадмын тэргүүн шагналыг Ираны найруулагч хүртлээ 4 цагийн өмнө
Улаанбаатар марафонд 30.000 орчим иргэн оролцлоо 4 цагийн өмнө
Улаанбаатарт бага зэргийн аадар бороо орно 4 цагийн өмнө
Нийтийн тээврийн 53 чиглэлд өөрчлөлт орно Өчигдөр
Улсын начин Э.Батмагнай түрүүллээ Өчигдөр
Өнөөдөр зах худалдааны төвүүд ажиллахгүй Өчигдөр
ААН-ээс ам.долларын ханш, үйл ажиллагааны зардал өссөнтэй холбоотой АИ-92 авто бензиний үнийг нэмэх тухай саналыг ирүүлсэн гэв Өчигдөр
Нийслэлд +25 градус дулаан Өчигдөр
Монголын Барилгын Үндэсний Ассоциациас Үндсэн хуулийн цэцэд хандлаа Өчигдөр
Б.Батцэцэг: А.Төмөр сайдтай холбогдоход золгүй явдал болсон гэж хэлсэн Өчигдөр
Ц.Туваан: Хамтарсан засгийн газрын эхлүүлсэн төслүүд цаашид хэрэгжээд яваасай Өчигдөр
Р.Эрдэнэбүрэн: Хамтарсан засгийн газар богино хугацаанд их зүйл хийсэн Өчигдөр
Бүртгэлгүй ломбардууд 4.5 хувиас илүү хүү тооцож иргэдийг хохироож байна Өчигдөр
Нийслэлд 13 байршилд газрын дуудлага худалдааг цахимаар явуулна Өчигдөр
Б.Жавхлан: Дараагийн ерөнхий сайдын асуудлыг ярьдаг хүн нь би биш 2025/05/23
МИАТ ТӨХК нийт 512 мянган удаагийн аяллаар 25 сая зорчигч тээвэрлэжээ 2025/05/23