"МИК ба сэтгүүлч" уулзалт зохион байгуулав

О.Шүрэнцэцэг
2019/10/21

“МИК ОССК” ХХК-иас үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийнхэн тэр дундаа эдийн засгийн чиглэлээр дагнан бичдэг сэтгүүлчдэд таниулах, ойлголт өгөхөөр уулзалт ярилцлага зохион байгууллаа.

“МИК ОССК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Гантөгс  эдийн засгийн сэтгүүлчдийн Өөрчлөгч клубын гишүүдэд орон сууцны  санхүүжилтийн зах зээлд МИК-ийн гүйцэтгэж буй үүрэг оролцооны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“МИК ОССК” ХХК нь 2006 онд Төв банк болон арилжааны банкнуудын  үүсгэл санаачлагаар байгуулагдсан. Компанийн үйл ажиллагаа 2013 оноос өргөжин тэлж,  Монгол банк болон Засгийн газраас бага дунд орлоготой иргэдийг орон сууцжуулахаар хөтөлбөр болгон хэрэгжүүлж буй  8+/-1 хувийн хүүтэй хөтөлбөрт хамрагдсан орон сууцны зээлийг үнэт цаасжуулж байна. Ипотекийн зээлээр баталгаажсан бонд гаргах үйл ажиллагаа явуулж, бонд эзэмшигч, хувьцаа эзэмшигчдэд шилжүүлж ажилладаг талаар танилцууллаа.

Өөрөөр хэлбэл бүтцийн  санхүүжилтийн  хөрөнгө оруулалт буюу санхүүгийн хоёрдогч зах зээлийг хөгжүүлэх шийдлийг анхлан нэвтрүүлж хэрэгжүүлж байгаа санхүүгийн байгууллага юм. Хүн амаа орон сууцжуулах шалгарсан энэхүү аргыг дэлхий нийтээрээ хэрэглэж байна. Тэр жишгийн дагуу МИК орон сууцны санхүүжилтийн нэг гол оролцогч болж буй юм гэв.

Түүнчлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийн ач холбогдолын талаар уулзалт ярилцлагын үеэр хөндлөө. Хөтөлбөр хэрэгжснээр орон сууцны зээлтэй иргэдийн хариуцлага нэмэгдэж байна. Нийгмийн даатгалын шимтгэлээ төлдөг болох, тогтмол ажил төрөл эрхэлдэг байх зэргээс өгсүүлээд нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар ярилцаж, сэтгүүлчдийн сонирхосон асуултанд хариулт өгөв.

Эдийн засгийн "Өөрчлөгч" клуб нь байгуулагдаад 3 жил болж байгаа. Эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн сэтгүүлчид нэгдэж клубыг байгуулжээ. Эдүгээ хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж буй  40 гаруй гишүүнийг эгнээндээ нэгтгэсэн байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 33 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 48 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 59 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 22 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ 2026/09/21
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2026/09/21
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19