Бельгийн түшмэл вакцины үнийг ил болгожээ

О.Шүрэнцэцэг
2020/12/19

Бельгийн Төсвийн асуудал хариуцсан төрийн нарийн бичгийн дарга Ева де Бликер “Твиттер” дээр Европын холбооны гишүүн орнуудаас захиалга өгөөд байгаа үндсэн зургаан вакцины үнэ бүхий хүснэгтийг андуурч хэвлээд, зөвхөн ЗГ мэдэж байсан нууц мэдээллийг ил болгож орхижээ. Хэдхэн минутын дараа Де Бликералдаагаа ойлгон жиргээгээ янзалсан ч сэтгүүлчид скриншот хийж, мэдээллийн хэрэгслүүдээр тараасан нь олон нийтийн анхаарлыг ихээр татаад байна.

Энэхүү хүснэгтэд өгүүлснээр  “AstraZeneca” вакцины 1 тун €1,78, цаашлаад Johnson & Johnson - $8,5 (€7), Sanofi - GSK - €7,56 , CureVac - €10, BioNTech - Pfizer - €12, Moderna - $18 (€14,6) тус тус байжээ.

Европын холбооны гишүүн орнууд нь энэ заагдсан үнээр вакцин худалдаж аваад цаашдаа өөрийн онцлогч тохируулан үнийг бие даан тогтоож байгаа юм байна. Гэвч одоохондоо эдгээр вакцинаас Европын холбооны зах зээлд ашиглах зөвшөөрөл авсан нь нэг ч үгүй. Дараагийн долоо хоногт “Pfizer”-ийн вакцин зөвшөөрөл авах бөгөөд ерөнхийдөө Европт энэ сарын 27-29-нд вакцинжуулалт эхлэх аж.

Европын холбооны удирдлага нь вакцин худалдан авсан үнийг хэсэг хугацаанд нууцалж байгаад 2021 оны Европпарламентын гишүүдийн хаалттай хуралдаанаар л дуулгах төлөвлөгөөтэй байсан нь одоо талаар болж байгаа бололтой. 

Түүнчлэн хэргийн эзэн Де Бликерийн мэдээлснээр Бельги нь 33,5 сая тун вакцин худалдан авахад 279 сая евро төлөхөд бэлэн байгаа юм байна. Вакцинжуулахад дараалан хоёр тунг хэрэглэх шаардлагатай байдаг тул энэ тооны вакцинаар 16 сая хүнийг вакцинжуулахад хангалттай. Илүү гарсныг нь Бельги онцгой тохиолдолд хэрэглэхээр нөөцлөөд, цаашдаа шаардлагатай гэж үзвэл гуравдагч улсуудад дамжуулан өгч магадгүй.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 21 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18