Иргэн С: БЗД-ийн эмнэлгийн дотрын тасгийн бохир ариун цэврийн өрөөнөөс халдвар авсан гэж бодож байгаа

Н.Мижидмаа
2020/12/18

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт энэ сарын 16-нд хоёр тохиолдол анх бүртгэгдсэн. Харин өнөөдөр тус эмнэлгийн ажилтнууд болон тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан иргэд, сахиурууд гээд нийт 18 хүн нэмэгдэж халдвар авсан талаар  ХӨСҮТ-ээс мэдээлсэн. Өнөөдрийн байдлаар /2020.12.18/ Баянзүрх дүүргийн эмнэлэгээс нийт 20 хүн халдварлаад байна. Тэгвэл тус эмнэлэгийн "Дотрын тасаг"-т хэвтэн эмчлүүлж байгаад 4 дэх хоногтоо халдвар авсан иргэн "С"-ээс бид тухайн үеийн эмнэлгийн нөхцөл байдлыг тодрууллаа. Иргэн С нь Цэргийн төв эмнэлэгт коронавирусийн халдвараар хэвтэн эмчлүүлж байгаа юм.

Уучлаарай, таны биеийн байдал ямархуу байна?

-Миний биеийн байдал гайгүй, эмчилгээгээ хийлгэж байна. БЗД-ийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 4 дэх хоногтоо буюу өчигдөр /2020.12.17/ халдвар авсан гэдгээ мэдсэн. Өнөөдрийн байдлаар Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Сэтгэл санаагаар унаж, аймшигтай санагдаж байна.

Таны гэр бүлийнхэнг тусгаарласан уу?

-Үгүй, гэр бүлийнхэн шинжилгээ өгсөн, халдвар илрээгүй. Учир нь би нэг ч удаа эргэлт аваагүй, тиймээс гэр бүлийнхэн маань аюулгүй. 

Анх эмнэлэгт хэвтэхэд нь БЗД-ийн эмнэлгээс коронавирус илрүүлэх шинжилгээ авсан уу? 

-Шинжилгээ авах нь байтугай хүмүүсийн биеийн халууныг ч үзээгүй. Настай хүнийхээ даралтыг ч үздэггүй. Анх хэвтэхээр очиход хэдэн асуулттай, асуумж хуудас л бөглүүлсэн.  Асуумжид нь "хархан нүдэн тоглолт үзсэн үү" гэх мэтчилэн асуултууд байсан шиг санаж байна.Гэтэл улсын гуравдугаар эмнэлэг, нэгдүгээр эмнэлэгүүд хэвтэж, үзүүлэхээр ирсэн хүмүүсээс гадаа шинжилгээ аваад, хариу нь баталгаажихаар оруулж байгаа гэсэн.

БЗД-ийн эмнэлэгт илэрсэн халдвар хаанаас голомтолсон гэдгийг ХӨСҮТ-ээс тогтоохоор ажиллаж байгаа. Тус эмнэлэгт эмчлүүлж байсных нь хувьд танаас асуухад тухайн эмнэлэгт халдвар яагаад ийм эрчимтэй тархсан гэж бодож байна. 

- Зарим хэвлэлээр тухайн эмнэлгийг ариун цэврээ "сайн" сахиж байсан гэж мэдээлсэнд гайхаж байна. Бид хэвтэн эмчлүүлж байгаад коронавирус тусчихлаа. Эрүүл саруул ирчихээд вирус авчихаад байна. Гэтэл эмчлүүлж байсан хүмүүс халдвартай байж байгаад тараачихсан мэт ярьж байна. Би энэ эмнэлэгт хэвтээд халдвар авсан. Миний хувьд  БЗД-ийн эмнэлгийн дотрын тасагт эмчлүүлж байсан. Дотрын тасгийн ариун цэврийн өрөө нь маш заваан. Дотрын тасгийнхан дундаа нэг ариун цэврийн өрөөтэй байсан.  Бохир ариун цэврийн өрөөнөөс халдвар авчихлаа гэж бодож байна. Коронавирус хүний шээс болон бохироор хүртэл халдварладаг гэдэг шүү дээ.

Ариун цэврийн өрөөг нь ариутгаж цэвэрлэдэггүй байсан юм уу?

-Угааж цэвэрлэдэггүй, хүмүүс гадуур нь бие засчихсан байдалтай л байдаг. Анх хоёр тохиолдол илэрсний дараа ч ариун цэврийн өрөөгөө цэвэрлээгүй хэрнээ гадуур нь ариутгасан байсан. 

Тухайн тасагт ажилладаг эмч, эмнэлгийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ хэр мөрдөж байсан бэ? 

-Эмч, сувилагчид нь байнга маск зүүж байсан. Гэхдээ сувилагчид нь эмчилгээ хийхдээ нэг удаагийн бээлийгээ солилгүй нэг платны 5 хүнд дусал хийж, тариа тарьдаг байсан. Миний хувьд байнга маскаа зүүж гараа угаасан хэрнээ л ингээд тусчихлаа. Эмнэлэгт халдвар илэрсэн гэж мэдэлгүй нэг өвчтэй хүний хөнжлийг зөөгөөд явж байтал нэг эмч нь " манайхаас ковид илэрчихсэн, та өөрөөндөө байгаарай гэж хэлээд инээмсэглэсэн". Би гайхаад сэжигтэй биш, илэрчихсэн юм уу гэтэл юу ч дуугараагүй. Дараа нь миний хөнжил зөөсөн газар халдварын голомттой газар байсан юм билээ. ХӨСҮТ-ээс БЗД-ийн эмнэлэгт халдвар батлагдсан гээд зарлаад байхад манайд "илрээгүй" гээд эмч сувилагчид нь хүмүүст анхааруулаагүй. Тийм учраас ийм олон хүнийг эрсдэлд оруулсан.

Тухайн эмнэлэгт таныг хэвтэж байх үед хүмүүс эргэлт авч байсан уу? 

-Хэвийн үед ч сэжигтэй тохиолдлууд бүртгэгдсэн үеийн дараа ч эргэлт авч байсан.

Танд өөр нэмж хэлэх зүйл бий юу?

-Өнөөдөр МУ коронагаа барьчих боломжтой байхад энэ эмнэлгийн хариуцлагаас болж ийм зүйл боллоо. Миний хэвтсэн тасагт бол халдваргүйжүүлэлт нэг ч удаа хийгээгүй. Эрүүл, саруул ирээд халдвар авсандаа бухимдаж байна.БЗД-ийн эмнэлгийн дотрын тасаг, зохион байгуулалтгүйгээсээ болж  хариуцлага алдсан. Би бодохдоо бохир ариун цэврийн өрөөнөөс болж халдвар авсан л гэж таамаглаж байна. Хариуцлага алдсан газрыг зохион байгуулалттай байсан гэж ярихыг сонсоод гайхаж байна.

Мэдээлэл өгсөн танд баярлалаа, сэтгэл санаагаа тайван байлгаж, хурдан эдгээрэй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Нийтийн тээврийн 15 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулжээ 25 минутын өмнө
Samsung Pay-д Голомт банкны картаа амжилттай холбосон харилцагч бүр бэлэгтэй 1 цагийн өмнө
Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхээр шийдвэрлүүллээ 2 цагийн өмнө
Тээврийн хэрэгслийн яндангаас гарах дуу чимээнд хяналт шалгалт явагдаж байна 2 цагийн өмнө
Яармагийн замаас Арцатын ам хүртэлх авто замыг наймдугаар сарын 25-ныг хүртэл хаана 3 цагийн өмнө
Б.Найдалаа сайд намын гишүүнээ даргаар томилохын тулд сонгон шалгаруулалтын "босго"- ыг намсгажээ 4 цагийн өмнө
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 5 цагийн өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 6 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 6 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 7 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 8 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 8 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав Өчигдөр
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна Өчигдөр
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна Өчигдөр
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана Өчигдөр
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр