Интерактив ХХК: Датагаа яаж шивж оруулдаг талаар 20 цэгийн ажилчдад заах гэхээр интернэт байхгүй гээд сууж байна

Н.Мижидмаа
2020/12/08

Хөдөө орон нутаг руу буцах хүсэлтэй иргэд 119.мн сайтад бүртгүүлээд, шинжилгээ өгч байгаа. Шинжилгээний хариу мөн 119.мн цахим сайтад орох ёстой. Гэтэл иргэд шинжилгээгээ өгсөн ч хариу нь сайтдаа орохгүй, удаж байгаа талаарх гомдол саналыг байнга илэрхийлж байна. Манай сэтгүүлч Н.Өнөрцэцэг Интерактив ХХК-ийн захирлаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодруулахад тэрбээр дараах байр суурийг илэрхийллээ.

Интер актив ХХК-ийн захирал Б.Ууганбаяр: Нэгдсэн мэдээллийн систем ашиглахгүй, Excel программ ашиглана гээд ЭМЯ-наас хэлж байна. Системд мэдээллийг нь шивбэл маш хурдтай ойлгомжтой, хүмүүсийн шинжилгээний хариу ч хурдан орно. Гэтэл ЭМЯ-ны механикаар буюу excel программ ашиглаад шивж оруулна гэсэн энэ шийдвэр нь бүгдийг удаашруулж байна. Эрүүл мэндийн яаманд IT чиглэлийн ганц л ажилтан залуу бидэнтэй ажиллаж байна. Яам өөрөө IT чиглэлийн баг ч байхгүй. Гараар шивээд хоёр өдөр нэгтгэж байж мэдээгээ гаргаж байгаа юм. Энэ чинь яаж шуурхай мэдээлэл байх юм бэ? Нэгэнт бидэнд байгаа чадал боломжоо дайчлаад ажиллая гэхээр ойлголцолд хүрэхгүй байна. Манай 119.мн сайт хэвийн ажиллаж байгаа.Гэтэл яамнаас манай сайтыг ажиллахгүй, гацаж байгаа гэж хэлээд зогсож байна. Бид анх шинжилгээ авч эхэлэхэд л нэг удаа ачааллаа дийлэхгүй сервер унасан. Тэрнээс хойш ачаалал даах чадварыг нэмээд хэвийн ажиллаж байгаа шүү дээ. Манай ажилчид энд тэндээс ирсэн excel файл дээрх  иргэдийн мэдээллийн алдааг харж, асууж тодруулаад гараар янзалж засаад сууж байна. Маш харамсалтай байна. Мэргэжлийн бус асуудал хэлэхээр ойлгохгүй, ай ти чиглэлийн хүн алга байна. Дарга нарт нь хэлэхээр хариу байхгүй. Бид хялбарчилж ажиллах датаг хийж өгөхөөр ашиглахгүй гараар бүртгэ гээд үнэ цэнэ цаг зав гаргаж хийсэн датаг хог болгож байна. Яамнаас Excel-ээр шив гэдэг нь  дахиад л дараагийн асуудлыг бий болгож байгаа юм. Тодруулбал, датагаа яаж шивдэгийг 20 цэгт шинжилгээн дээр ажиллаж байгаа хүмүүст заах гэхээр 20-хон цэгтээ дэд бүтцийг нь шийдэж чадахгүй. Интернэт байхгүй учраас шивж оруулах боломжгүй гээд сууж байна шүү дээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 3 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 18 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 28 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19