Сангийн яамнаас ЭМЯ руу 11 сард 6 тэрбум 590 сая төгрөгийг оношлуурын зардалд шилжүүлжээ

Н.Мижидмаа
2020/12/08

Сангийн яамнаас Эрүүл мэндийн яамны данс руу өнгөрөгч 11 сард оношлуурын зардалтай холбоотой найман удаагийн гүйлгээ хийжээ. Тодруулбал шилэн дансны мэдээлэлд ЭМЯ нь арваннэгдүгээр сард гурван удаа оношлуур худалдан авахаар оношлуурын зардал, тээврийн зардал, дагалдах хэрэгслийн зардал гэх мэт нийтдээ 6 тэрбум 590 сая 269 мянган төгрөгийг Сангийн яамаар шилжүүлүүлжээ. 

Шилэн дансны мэдээллээс авч үзвэл, зөвхөн 11 сард худалдан авсан оношлуурын нийт зардал 6,590,269,704 төгрөг болж байгаа юм.


Сангийн яамнаас 11 дүгээр сарын 11-нд 1 тэрбум 483 сая 40 мянган төгрөгийг “ оношлуур” гэсэн гүйлгээний утгатайгаар ЭМЯ-ны данс руу шилжүүлжээ. Мөн оношлуурын дагалдах хэрэгслийн зардалд 11 сарын 12-нд 647 сая 426 мянган төгрөгийг шилжүүлсэн бол 11 сарын 13-нд 15 сая 319 мянган төгрөгийг тээврийн зардалд шилжүүлсэн байна.

Дахин 11 сарын 17-нд 2 тэрбум 838 сая 888 мянган төгрөгийг оношлуур гэсэн гүйлгээний утгатайгаар ЭМЯ руу шилжүүлж, 11 сарын 18-нд 41 сая 61 мянган төгрөгийг чартер нислэгийн зардалд, харин 11 сарын 18-нд 10 сая 791 мянган төгрөг мөн 41 сая 505 мянган төгрөгийг тээврийн зардалд тус тус шилжүүлжээ.

Дахин буюу гурав дах удаагаа 11 сарын 24-нд 1 тэрбум 624 сая 914 төгрөгийн оношлуурын зардал гэж Сангийн яамнаас эрүүл мэндийн яамны данс руу тус тус шилжүүлжээ. 

Жич: Оношлуур болон түүний дагалдах хэрэгсэл зэргийг улаан сумаар, тээврийн зардлыг таван хошуугаар тэмдэглэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 4 минутын өмнө
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 19 минутын өмнө
ХААН Банкны санхүүжилтээр бага сургууль барих дараагийн байршил: Булган, Өмнөговь аймаг 30 минутын өмнө
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 1 цагийн өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 1 цагийн өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 21 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 23 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19