Н.Алтанхуяг: Дөнгөж сая мөнгөгүй гэж уйлж төсөв баталчихаад, 100 тэрбумаар жорлон янзлуулна гэх юм

Н.Мижидмаа
2020/12/04

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Дөнгөж сая л  мөнгө байхгүй гэж уйлж, ерөнхийлөгчийн хоригийг буцааж төсвөө баталсан. Гэтэл тогтоол дээрээ Эрдэнэт үйлдвэрээс нийгмийн хариуцлагын хүрээнд мөнгө авч жорлон янзална гэх юм. Улс орон нэг л төсөвтэй байх ёстой. Эрдэнэт үйлдвэрээс гаргуулж болно. Гэхдээ төсөвт суутгаад орлого зарлагаасаа хасаад, татвараа төлөөд, улсын төсөвт 100 тэрбум төгрөгийг оруулж ирчихээд, жорлонг янзлах хэрэгтэй. Ийм үед 48 мянган аж ахуй нэгж байгууллага 5,6 тэрбум өгөөч гэж гуйж байхад байхгүй гэсэн мөртлөө 100 тэрбумаар жорлон янзлах гээд төсөв нь батлагдсаны дараа тогтоолоор оруулж ирэх юм. Жавхлан дарга  Эрдэнэт үйлдвэрийн Бадамсүрэнтэй гар бариад 100 тэрбум авахаар боллоо гэх юм. Нийгмийн хариуцлагын хүрээнд гээд компанийг албадан ийм их хэмжээний мөнгө авч болохгүй шүү дээ. Хэрэв үүнийг тогтоол хэвээр нь батлах юм бол хууль зөрчсөн үйлдэл болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 43 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 47 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18