Ц.Туваан: Японоос авах 233 сая ам.долларын зээлээс иргэд, ААН-үүдэд тараах саналтай байна

Н.Мижидмаа
2020/12/03

УИХ-ын гишүүн Ц.Туваан: Төсвийн алдагдал нөхөх болчихлоо. Төсвийн алдагдал нөхөхөөр биш. Энэ Япон улсаас авах 233 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор 700 тэрбум төгрөг болно. Цар тахлын хуулиндаа цар тахлын үед үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгж, цалин орлого нь багассан иргэдэд дэмжлэг үзүүлнэ гэсэн хуулиа хэрэгжүүлэл дээ.Үүнийг иргэдэд тараавал ойролцоогоор 800 мянга гаруй төгрөг оногдохоор мөнгө байна. Энэ нь иргэдийн орлогыг дэмжихээс гадна үндэсний үйлдвэрлэлийг давхар дэмжинэ шүү дээ. Эсвэл тус зээлийг эрүүл мэндийн салбар, хөдөө аж ахуйн салбарт зарцуулмаар байна.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Таван сараас хойш хөөцөлдсөн зээл. Найман арга хэмжээг санхүүжүүлэхээр төлөвлөсөн. 2020.04.01-10.01 хүртэл НДШ-ээс аж ахуй нэгж байгууллагыг чөлөөлөхөд гарсан алдагдалд зориулах. Мөн хүүхдийн мөнгө, хүнсний талон, тэтгэвэр, 16 хүртэл насны хүүхдийн тэтгэмжид зарцуулна гэх мэтээр төлөвлөсөн байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Туваан: 4-10 сард коронавирус дотроо алдаагүй байсан.Төсвийн алдагдлыг нөхөж зээлийг үрэн таран хиймээргүй байна. Ерөнхий сайд мөнгө байвал хамаагүй иргэддээ тараана гэж хэлсэн. Хэлсэн амандаа хүрэх хэрэгтэй шүү дээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 43 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 47 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18