Малчид нутгаа бэлчээрийн доройтлоос хамгаалахаар нэгдлээ

Н.Мижидмаа
2020/11/30

Байгаль орчин аялал жуулчлалын яам Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын энэ цаг үед цахим хэлбэрт шилжин бүх үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байна.

БОАЖЯ, НҮБХХ-ийн хамтран хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь төсөл”  төслийнхөө  зорилтот аймаг, сумдын малчдын санаачлагыг дэмжиж засаг захиргаа, малчидтай хамтран 2019 оноос Бэлчээрийн менежментийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрт говь, хангайн бүс нутгийг төлөөлсөн төслийн 4 аймгийн 13 сумын 2396 малчин өрх хамрагдаад байна. Тэд 600 мянга га бэлчээрийг доройтлоос гаргахаар нэгдэж байгаа юм.

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Мянгат малчин Н.Ганчимэг: “Сумандаа бидний ашиглаж байгаа бэлчээрийг гадны хэн нэг хүн биш  нутагтаа байгаа бид л эзэмшдэг. Тиймээс малчид бид л санаачилгаараа  малын тоо толгойгоо даацад нь тохируулахгүй бол ирэх жилүүдэд хүрэлцээгүй болох биш бүр бэлчээргүй болох аюул тулгараад байна. Манай сумын бэлчээрийн даац 10 дахин хэтэрсэн тухай сонссон. Бэлчээр байхгүй байхад би хичнээн мянган малтай байгаад юу  идүүлэх билээ?  Тэрнээс гадна өөрийгөө бодоход ч 1000 малын араас хөөцөлдөж авч байгаа ашигаа 500 малаас авчихна гэж бодохоор  биенд амар, бэлчээртээ, байгальдаа ч ээлтэй юм. Цаашид малчид бид ганц ганцаараа малаа олон тоогоор өсгөх биш зохион байгуулалтад орж хөдөлмөрөө хорших цаг болсон гэж бодож байна.” гэсэн юм.

Малчин Н.Ганчимэг бэлчээрийн доройтлыг бууруулахын төлөө зөвхөн малаа цөөлөөд зогсохгүй бэлчээрээ зөв зохистой ашиглах алхам хийж эхэлсэн байна. Тэрээр өөртэйгээ ижил 1000 малтай 2 малчинтай  хамтран “Марааны булаг” нэртэй бэлчээр ашиглагчдын бүлэг байгуулан Cумын засаг даргатайтайгаа бэлчээр ашиглах гэрээ байгуулжээ. Гэрээний зорилго нь товчхондоо  малынхаа тоог бэлчээрийг гэрээгээр зохистой ашиглах, малынхаа тоо толгойг бэлчээртээ тохируулан жил бүр 5 хувь бууруулах асуудлыг тусгажээ.

“Монголын унаган байгалийн хүлцэл, тогворжилтыг хангах нь” төсөл эдгээр малчдын бүлгийн хамтын зохион байгуулалтыг бэхжүүлэх, бэлчээрийн менежментийг сайжруулах, өрхийн орлогыг нэмэгдүүлэх,  бүлгийн малын эрүүл мэнд, чанарыг сайжруулах , эрсдлийн менежментийг хэрэгжүүлэх,  байгалийн нөөц, баялгийг ашиглах, хамгаалах зэрэг чиглэлүүдийг багтаасан төлөвлөгөөг боловсруулах, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Эх сурвалж: mne.mn



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 42 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 45 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18