ЗГ: Хөл хорионы дэглэмийг сулруулахаар болжээ

Н.Мижидмаа
2020/11/29

Засгийн газар ээлжит бусаар 17:00 цагаас эхлэн хуралдлаа.
Хатуу хөл хорионы дэглэмийг хэсэгчилэн 10 хоног сунгахаар болжээ.Тодруулбал,  Засгийн газраас Улаанбаатар хот, Архангай, Сэлэнгэ аймгийн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг 12 дугаар сарын 01-11-ны өдрийн 06 цаг хүртэл хэсэгчилсэн бүх нийтийн бэлэн байдалд хэвээр үлдээхээр болсон байна. 

Дээр зааснаас бусад аймгийн бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 01-ны өдрийн 06 цагаас бууруулж өндөржүүлсэн бэлэн байдлын горимд шилжүүлэхээр болжээ.

Мөн олон нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, цуглаан, жагсаал, спорт,  урлаг, үзвэр үйлчилгээг хориглож засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн болон хуулийн этгээдийг ажлын тусгай горимд шилжүүлэхээр болжээ.

Өөрөөр хэлбэл  Улаанбаатар хот ,Сэлэнгэ аймаг, Архангай аймгаас бусдыг нь бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл буюу хатуу хөл хорионы дэглэмийг бууруулж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлж ажиллахаар ЗГ-аас шийдвэрлэжээ.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЦАГ АГААР: Бороо, нойтон цас орно 41 минутын өмнө
Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна 44 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18