Булган аймгаас Улаанбаатарыг зориод сураггүй болсон хоёр иргэний цогцсыг олжээ

Н.Мижидмаа
2020/11/27

Булган аймаг, Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр баг “Сэлэнгэ” гэх нэртэй амралтын газрын барилгын засварын ажил гүйцэтгэж байсан Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн М /44 настай, эрэгтэй/, М /43 настай, эрэгтэй/ нар 11.10-ны өдрийн 15:00 цагийн орчим тухайн амралтын газраас Улаанбаатар хот руу “Приус-20” загварын суудлын автомашинтай яваад сураггүй болжээ. Улмаар, Онцгой байдлын албанд эрэн хайх ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажиллах тухай хүсэлтийг 11.20-ны өдөр цагдаагийн байгууллагаас хүлээн авсан бөгөөд тухайн өдөр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоож 11.25-ны өдөр хайх үйл ажиллагааг дахин эхлүүлжээ. Булган аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж Сэлэнгэ голын бетонон гүүр гэдэг газраас (Хялгант тосгоны төвөөс зүүн зүгт 2 км-т)  Сэлэнгэ голын усанд автомашинтайгаа живж нас барсан байсныг 17:40 цагт олсон байна.Иргэдийн цогцсыг уснаас гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 58 минутын өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 3 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 3 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 4 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 21 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 23 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 23 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2026/07/29
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/07/29
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29