Улаанбаатарт: Гурван тохиолдлын нэг нь бариа заслын иргэнтэй холбоотой, хоёр нь батлагдсан тохиолдлын гэрээр зочилдог байсан иргэд

Н.Мижидмаа
2020/11/26

Эрүүл мэндийн яамнаас мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатарт дахин гурван халдварын тохиолдол нэмэгдсэн.Тодруулбал, Өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтал, нэг нь бариа заслын үйл ажиллагаа явуулдаг иргэнтэй холбоотой, хоёр нь найз нөхдийн хүрээнд гэр орноороо орж, гарч байсан хүмүүс байсан. Улаанбаатарт нийт 63 батлагдсан тохиолдол байна. Үүнээс, Сонгинохайрхан дүүрэгт 10, Баянзүрх дүүрэгт 17, Хан-Уул дүүрэгт 7, Баянголд 16, Сүхбаатар дүүрэгт 11, Багануур дүүрэгт 1, Чингэлтэй дүүрэгт 1 тохиолдол тус тус бүртгэгдлээ.

 Хороогоор нь задалбал Баянгол дүүргийн найман хороонд covid-19 халдварын 16 тохиолдол бүртгэгджээ. Тус дүүргийн 1,3, 4,6,7,9, 10, 18 дугаар хороонд батлагдсан тохиолдлууд илэрчээ. Мөн Баянзүрх дүүргийн 4, 10 дугаар хороо болон Сүхбаатар дүүргийн 12,13, 16,18 дугаар хороонд халдвар илэрсэн байна. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 7, 16, 19 болон Хан-Уул дүүргийн 10,16, 21 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Багануур Налайх дүүргийн дөрөвдүгээр хороонд тус тус өвчлөл бүртгэгджээ.

Халдвартай хэмээн бүртгэгдсэн хүмүүсээс 345 хүн эдгэрсэн бөгөөд эмчлэгдэж байгаа  360 хүн байна. Эдгээрээс хөнгөн 301, хүндэвтэр  55, хүнд 3, маш хүнд 1 хүн байгааг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 1 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 2 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 3 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18