Дотооддоо 235 иргэн халдварлаж, голомтлон тархаад байна

Н.Мижидмаа
2020/11/24

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Нийт 4335 хүнд шинжилгээ хийхэд 32 хүнээс коронавирус илэрчээ. Ингэснээр Монгол улсад батлагдсан 672 тохиолдол боллоо. Улаанбаатарт 3 тохиолдол нэмэгдэж 54 тохиолдол боллоо. Буянт-Ухаа хороололд анхны батлагдсан тохиолдолтой хамт хүүхдийн төрсөн өдөрт очсон иргэн, Төмөр замын ӨЭМТ-ийн сувилагч, өмнөх батлагдсан тохиолдолтой ойрын хавьтал болсон буянт-ухаа хорооллын иргэн байна.
Сэлэнгэд 26, Говьсүмбэр аймагт 3 хүний сорьцод коронавирус илэрлээ. Мөн Алтанбулагийн боомтоор ирсэн нэг хүний давтан шинжилгээнд коронавирус илэрсэн. Ийнхүү улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын тоо 672, дотоодод тархсан халдвар 235 боллоо. Үүнээс биеийн байдал хүнд 2 хүн, хүндэвтэр 44 хүн, хөнгөн 277 хүн байна. 

Шинээр батлагдсан хүмүүс ойрын болон дам хавьтал буюу хамт үзвэр үзсэн, хамт хоол идсэн, караокед орсон, бариа засал хийсэн гэх мэт замаар халдвар авсан юм. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ 1 минутын өмнө
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 20 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 22 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 23 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ Өчигдөр
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ 2026/09/21
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй 2026/09/21
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18