Я.Содбаатар: Сэлэнгэд 879 нь ойрын, 638 нь дам хавьтал байна

Н.Мижидмаа
2020/11/23

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын Я.Содбаатар;

Улсын хэмжээнд 608 тохиолдол бүртгэгдснээс 172 нь дотооддоо халдвар авсан. Халдвар голомтлон тархаж байгаа Сэлэнгэ аймагт нийт 26 мянган иргэний 20,442-т, үүний дотор 5,997 хүнд PCR шинжилгээ хийгээд байна. Үүний 879 нь ойрын, 638 нь дам хавьтал. Зүүнхараад төмөр зам дагасан тархалтаас халдварын хоёр тохиолдол бүртгэгдээд байна. Мөн бүсэд буюу Зүүнхараад самар түүхээр ууланд гарсан 7,000 гаруй хүний 1,000 гаруй нь тус суманд  ирсэн.  Эдгээр иргэдийг түргэвчилсэн оношлуур, PCR шинжилгээнд оруулж  орон нутаг бүрт нь нэгдсэн зохион байгуулалттайгаар цагдаагийн хамгаалалтын дор буцаахаар бэлтгэж байна. Улсын онцгой комисс салбар хоорондын уялдаа холбоог хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул, Өмнөговь, Алтанбулаг, Замын-Үүд, Зүүнхараад тусгай үүргийн Шуурхай бүлэг томилон ажиллуулж байгаа. Мөн Улсын онцгой комиссын дэргэд холбогдох салбаруудын төлөөллөөс бүрдсэн Эрдэмтдийн зөвлөх багийг байнга ажиллуулахаар боллоо. Дархан-Уул аймагт 18 мянган иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан. Цаашдаа өрх бүрээс нэг хүнийг хамруулахаар ажиллаж байна. Бүртгэгдсэн тохиолдлуудын ойрын болон дам хавьтлыг бүрэн тогтоож, шинжилснээр тархалтыг тогтоосон. Дархан-Уул аймагт голомт байхгүй ч хөдөлгөөн ихтэй учир хөл хорионы дэглэмийг чангатган ажилласан. Орхон аймагт төмөр зам дагасан хавьтлаас үүдэлтэй халдвар бүртгэгдсэн учир  “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газарт онцгой дэглэм тогтоож, 6,000 гаруй ажилчдыг PCR шинжилгээнд хамруулж эхэлсэн.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЕБС-ийн 1 дүгээр ангид элсэн суралцах сурагчдын дүрэмт хувцсыг аймагтаа үйлдвэрлэж эхэлээ 59 минутын өмнө
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 2 цагийн өмнө
Ирэх сард болох барилдаанууд 2 цагийн өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 3 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 3 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 4 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 21 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 22 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 23 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 23 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа Өчигдөр
ТААНАГҮЙ ГОВЬ Өчигдөр
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана Өчигдөр
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ Өчигдөр
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна Өчигдөр
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 2026/07/29
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 2026/07/29
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29