Хоол хүнсээр дамжуулан хэрхэн ДАРХЛААГАА дэмжих вэ?

Н.Мижидмаа
2020/11/15

НЭМҮТ-ийн Хоол судлалын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Түвшинбаяраас мэдээлэл авлаа.

Коронавируст халдварын үед хоол хүнсээр дамжуулан хэрхэн дархлаагаа дэмжих вэ?

-Хоол хүнс гэдэг нь нэгдүгээрт шим тэжээл, хоёрдугаарт илчлэг, гуравдугаарт дэглэм гэсэн гурван зүйл дээр тогтдог. Хамгийн нэгдүгээрт дэглэм яригдана. Хүн өглөө босоод өглөөний цайгаа уухад хүний дархлаа тэндээс илчлэг, энергиэ авч эхэлдэг. Тэгэхээр өглөө заавал цай ууж байх хэрэгтэй. Өдөр ба орой нь халуун хоолоо идэж, хоол хүнсээ ямар нэг байдлаар хязгаарлах хэрэггүй гэж зөвлөе. Хоёрдугаарт, аль болох олон нэр төрлийн хүнс хэрэглэх хэрэгтэй. Саянаас хүмүүсийг адууны мах, аарц хэрэглээрэй гээд байгаа нь уураглаг хүнс юм. Дээр нь, антиоксидант гэж нэрлэгдэж байдаг олон төрлийн амин дэм, эрдэс гэж нэрлэгддэг бодисууд нь дархлааны үйл ажиллагаанд оролцож, эд эсүүдийг дэмжиж байдаг. Эдгээрийг жимс, хүнсний ногооноос авна. Аньс, чацаргана сайн хэрэглээрэй гээд байдаг нь цаагуураа хоол хүнсээр дамжуулан антиоксидант бодисоор хангах зорилготой юм. Дархлааг дэмждэг хүнс нь хамгийн нэгдүгээрт уураг байдаг. Адууны мах нь хүний биед хурдан шингэх чанартай уургийн агууламж өндөртэй, сүү цагаан идээний уураг ялгаагүй хурдан шимэгдэж, дархлааг дэмждэг. Ялангуяа, сүүний уураг нь дархлааны Т эсийг нэмэгдүүлдэг гэдгийг нотлогдсон зүйл. Үүнээс гадна сүү, цагаан идээ нь бүдүүн гэдэсний ашигтай бичил биетүүдийг дэмждэг. Харин бүдүүн гэдэсний бичил биетүүд нь дархлааны үйл ажиллагааг бас давхар дэмжиж байдаг. Бүдүүн гэдэсний ашигтай бичил биетүүдийг дэмжих өөр нэг бүтээгдэхүүн нь эслэг. Эслэг нь бүхэл үрийн хүнсэнд их агуулагддаг. Гэхдээ уураглаг хоол сайн гээд махан хоол хэт хэрэглэх нь зохимжгүй. Хүний өдөрт хэрэглэх ёстой уургийн хэмжээ нь эрхэлж байгаа ажил хөдөлмөрөөс эхлээд маш олон хүчин зүйлээс хамаарч ялгаатай байдаг. Дунджаар 90 грамм орчим байна гэж үзвэл үүний 60 хувь нь амьтны гаралтай уураг байх ёстой. Энэ уургаа махнаас авна гэж үзвэл өдөрт 150-180 грамм мах хэрэглэх нь зохистой гэж үзнэ. Харин монголчууд махан хүнс хэт их хэрэглэдэг. Гэтэл махан хүнс хэт их хэрэглэхээр бие махбод нь хүчиллэг болж эхэлдэг. Бас гурил, гурилан бүтээгдэхүүн нь биеийг хүчиллэг болгодог. Хэт хүчиллэг болсноор нян бактери үржих таатай нөхцөл бүрэлддэг. Тэгэхээр шүлтлэг нөлөө үзүүлж байдаг жимс, хүнсний ногоо сайн хэрэглэх ёстой. ДЭМБ-аас өгсөн зөвлөмжөөр өдөрт жимс, ногоо нийлээд 400 граммыг хүнсэнд хэрэглэх ёстой. Бодисын солилцоог идэвхжүүлэн дархлааг дэмждэг өөр нэг зүйл нь шингэн. Тиймээс уух шингэн, усаа тохируулж зөв хэрэглэж сурах хэрэгтэй.

-Зарим хүн саримсыг түүхийгээр нь хэрэглэх дархлаанд сайн гэдэг шүү дээ?

-Сонгино, саримс, цагаан гаа гээд үнэр, амт ихтэй бодисууд нь тодорхой хэмжээгээр бактери устгах нөлөөтэй бодис агуулж байдаг. Гэхдээ саримсыг хэт ихээр хэрэглэвэл ходоод гэдэсний замаа цочроох эрсдэлтэй. Ийм эхлээд ходоод гэдэс эрүүл билүү, шархлаа бий билүү гэдгээ тооцож байгаад хэрэглэх ёстой. Дээр хэлсэн антиоксидант бүтээгдэхүүн гэдэг нь А, С, Е амин дэм, Д амин дэм, селен, цайр зэрэг зүйлс багтдаг. Эндээс А амин дэм гэхэд малын гаралтай бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг, сүү, тосонд агуулагддаг. Ер нь А ба Е амин дэм чинь тосонд уусдаг амин дэм. Тэгэхээр хүн өөх тостой бүтээгдэхүүн хэрэглэж байж олж авна гэсэн үг. Тэгэхээр зарим хүн өөх том муу гээд хэрэглэхээ болино гэхээр тосонд уусдаг амин дэмүүдээ авч чадахгүй байна гэсэн үг. Иймд өөх тосыг тодорхой хэмжээгээр хэрэглэх ёстой. Мөн А амин дэм нь ургамлын гаралтай бүтээгдэхүүнд амин дэмийн өмнөх бодис болох каротин гэсэн хэлбэртэйгээр агуулагдаж байдаг. Каротин агуулсан бүтээгдэхүүн их хурц тод өнгөтэй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 41 минутын өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 1 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 2 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан 20 цагийн өмнө
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ 23 цагийн өмнө
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18
40 дэх удаагийн “Номын баяр” болж байна 2026/09/18