Я.Содбаатар: Халдварыг дотроо алдахад юу буруудав гэдгийг судалж, шалгаж байна

Н.Мижидмаа
2020/11/11

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тодруулбал маргааш /2020.11.12/ өглөөний 06 цагаас таван өдрийн хугацаанд улс орон даяар хатуу хөл хорио тогтоож гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.

Энэ хугацаанд Улаанбаатар хот, бусад эрсдэлтэй аймгуудад хөл хорио тогтоож байгаа бөгөөд

  • Эрүүл мэндийн байгууллага,
  • хүнсний дэлгүүр,
  • Хүнсний үйлдвэрүүд,
  • Хүнсний захууд,
  • Шатахуун түгээх станцууд,
  • Нефть хангамж,
  • Эмийн сан,
  • Худаг усан хангамжийн байгууллагууд,
  • Түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
  • Хэвлэл мэдээллийн байгууллага,
  • Орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
  • Буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг 48 цагийн дотор тогтоох ёстой. Одоогийн байдлаар халдвар авсан иргэний 73 ойрын хавьтлыг олж илрүүлсэн.Шинжилгээний хариу нь маргааш орой гарна.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн вакциныг зарим улсууд өөрийн улсдаа туршиж байгаа ч одоогоор албан ёсоор батлагдсан вакцин байхгүй. Бид амжилттай хийгдэж, албан ёсоор батлагдах вакциныг хүлээж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Энэ сарын 13-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Гэхдээ Улаанбаатар луу буцахдаа хүн авч ирэхгүй. Энхсаран сувилалд хяналт суларч дотооддоо алдах эрсдэл үүссэн гэх асуудлыг судалж, хяналт шалгалтын ажлыг эрчимтэй явуулж байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө 5 цагийн өмнө
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө 5 цагийн өмнө
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 7 цагийн өмнө
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 7 цагийн өмнө
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ 7 цагийн өмнө
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ 7 цагийн өмнө
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 8 цагийн өмнө
Өнөөдөр Хангай, Хэнтийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орно 8 цагийн өмнө
Хамгаалалтад авсан хүүхдүүдийн ээж Т.А-г бага насны хүүхдээ зодсон гэх үндэслэлээр түр саатуулжээ 23 цагийн өмнө
Хавдрын эмчилгээний дэвшилтэт технологийг монгол улсад нэвтрүүлэх хамтын ажиллагааг эхлүүллээ 23 цагийн өмнө
Олон Улсын Математикийн Олимпиас монголын баг тамирчид 2 алт, 9 мөнгө, 22 хүрэл медаль хүртэв Өчигдөр
Сурагчдын улирлын амралтын хуваарь Өчигдөр
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ Өчигдөр
Нийслэлд 27 хэмийн дулаан байна Өчигдөр
КОП17 бага хуралд оролцохоор 4500 гаруй гадаадын төлөөлөгч бүртгүүлээд байна 2026/07/27
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “явуулын оффис” ажиллуулж эхэллээ 2026/07/27
Сэлэнгэ аймгийн Ерөө суманд 3.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо 2026/07/27
Өнөөдрөөс эхлэн 10 хоног халуун ус хязгаарлах байршлууд 2026/07/27
Алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 14 иргэний амь насыг авран хамгаалж, утаажилтын бүсээс 53 иргэнийг гаргажээ 2026/07/27
Увс нууранд 22 настай иргэн живж амиа алджээ 2026/07/27