Энэ сарын 13-нд Сөүл рүү нислэг үйлдэнэ, буцаж ирэх нислэгт хүн авч ирэхгүй

Н.Мижидмаа
2020/11/11

Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийг дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, шийдвэр гаргалаа. Тодруулбал, Засгийн газраас Монгол Улсын хэмжээнд Гамшгийн тухай хуулийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг шилжүүлж байгааг албан ёсоор зарлалаа. Засгийн газрын хуралдааны талаар Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар мэдээлэл өглөө. Тодруулбал маргааш /2020.11.12/ өглөөний 06 цагаас таван өдрийн хугацаанд улс орон даяар хатуу хөл хорио тогтоож гамшгаас сэргийлэх бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.

Энэ хугацаанд иргэдийг хүнс цуглуулах, эрүүл мэнд, цэвэр усны хэрэгцээг хангахаас бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг зөвлөлөө.

Энэ хугацаанд Улаанбаатар хот, бусад эрсдэлтэй аймгуудад хөл хорио тогтоож байгаа бөгөөд

  • Эрүүл мэндийн байгууллага,
  • хүнсний дэлгүүр,
  • Хүнсний үйлдвэрүүд,
  • Хүнсний захууд,
  • Шатахуун түгээх станцууд,
  • Нефть хангамж,
  • Эмийн сан,
  • Худаг усан хангамжийн байгууллагууд,
  • Түлш, дулаан хангамжийн байгууллагууд,
  • Хэвлэл мэдээллийн байгууллага,
  • Орон нутгийн хүнсний хэрэгцээ хангах,
  • Буяны ажил зэрэг үйлчилгээг хязгаарлахгүй юм байна.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Халдвар авсан иргэний ойрын хавьтлыг 48 цагийн дотор тогтоох ёстой. Одоогийн байдлаар халдвар авсан иргэний 73 ойрын хавьтлыг олж илрүүлсэн.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Коронавирусийн вакциныг зарим улсууд өөрийн улсдаа туршиж байгаа ч одоогоор албан ёсоор батлагдсан вакцин байхгүй. Бид амжилттай хийгдэж, албан ёсоор батлагдах вакциныг хүлээж байна.

Шадар сайд Я.Содбаатар: Энэ сарын 13-нд Сөүл рүү тусгай үүргийн нислэг үйлдэнэ. Гэхдээ Улаанбаатар луу  хүн авч ирэхгүй.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Ил гал гаргахгүй байхыг анхааруулж байна 2 цагийн өмнө
Цаг агаар: +7 градус дулаан 3 цагийн өмнө
ОХУ: Тариалалтын үе эхлэх болон үйлдвэрүүдийн засвар үргэлжлэхтэй холбоотойгоор шатахууны үнэ дахин өсөх магадлалтай 21 цагийн өмнө
НЗДТГ: Өнөөдрийн байдлаар 3000 гаруй тонн нөөцийн мах байна 21 цагийн өмнө
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, их хэмжээгээр бэлтгэж, хадгалсан этгээдийг баривчиллаа 23 цагийн өмнө
Ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын ерөнхий төлөв 23 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Нойтон цас орж, цасаар шуурна Өчигдөр
Г.Занданшатар: Монголын төр намын хуваагдал, талцлаас болж дэлхийд шившиг болж байна Өчигдөр
Үндэсний үйлдвэрлэгчид боловсролын салбарт 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ Өчигдөр
“Пицца Хат” брэндийн хамтран ажиллах санал Өчигдөр
"Монгол Улсын төрийн далбаа мандуулах хөтөлбөр"-ийг нээлээ Өчигдөр
Б.Цэвээндаш 1418 км замыг туулаад эх орондоо ирлээ Өчигдөр
ГССҮТ-д цус, цусан бүтээгдэхүүнийг дроноор тээвэрлэн түргэн шуурхай хүргэжээ Өчигдөр
Ц.Мөнхбат: МАН ирцээ бүрдүүлж чадахгүй байж буруугаа манай намаас хайгаад байна Өчигдөр
Нийслэлийн хэмжээнд 4600 айлыг цахилгаан эрчим хүчинд шинээр холбоно Өчигдөр
Азийн хамгийн гайхалтай дэд бүтцийн нэг "Голын хурдны зам" 2026/03/27
О.Цогтгэрэл: Чуулган хуралдахгүй байгаа ч цаг үеийн тулгамдсан асуудлыг сонсох ёстой 2026/03/27
Г.Занданшатар: Би албан тушаалтай зууралдаагүй. Хулгайтай би эвлэрэхгүй. Ухрах, тохирох ямар ч бодол алга 2026/03/27
Нийслэлд улаанбурхан өвчний 398 тохиолдол бүртгэгджээ 2026/03/27
Хормузын хоолойн тээвэрлэлтийн саатлаас шалтгаалан "онцгой байдлын" горимд шилжлээ 2026/03/27