П.Мөнхболд: Гадуур явж байхад хүмүүс муухай харахаар сандарсандаа "гараа ардаа" авчихдаг

Н.Мижидмаа
2020/11/09

Та бүхэндээ комьпютерийн засварчин, зариг.мн сайтын гэрээт ажилтан П.Мөнхболдыг танилцуулан хүргэж байна. 

П.Мөнхболд нь төрөлхийн саажилттай мэндэлсэн. Анх түүний амьдрал тэргэнцэртэй л төсөөлөгддөг байсан. Харин П.Мөнхболдыг н.Пунцаг гэдэг буянтай хүн алхаж, гишгүүлж сургасан. Тэрбээр өдгөө сургуулиа амжилттай төгсөж,  МУИС-ийн номын сангийн замын урд байрлах Кибер төвд мэргэжлээрээ ажиллаж байна. Тодруулбал П.Мөнхболд комьпютерийн оношилгоо, засварын үйлчилгээг хийдэг. Өөртөө ажлын байр бий болгож хоёр жил ажиллаж байна. Надтай ижил зовлонтой хүмүүст хандаж хэлэхэд урагшаа хараад алхаад бай, хэн ч юу гэж хэлсэн тоох хэрэггүй, анхаарлаа дуртай зүйлдээ төвлөрүүлээд алхаад бай гэсэн урмын үгийг хэлсэн юм. П.Мөнхболд нийгэмд бусдаас жаахан өөр хүмүүсийн нэгэн төлөөлөл. Гэхдээ тэр гутарч, унжийж, бухимдаж суудаггүй. Ажил нь түүнийг "маргааш ч бас хичээх хэрэгтэй" гэдэг урам зориг, утга учрыг, томоос том зорилгыг өгдөг талаар ярьсан. Түүний мөрөөдөл өөрийн гэсэн байртай болох. Тэрбээр ажилладаг ажлынхаа ойролцоо жижиг өрөө түрээслэн амьдардаг. Цаашид зүтгэж байгаад өөрийн гэсэн байртай болчихвол, хүмүүст ажлын байр бий болох талаараа ярьлаа. Гудамжаар алхахад зарим хүмүүс муухай харахаар сандарсандаа гараа ардаа авдаг , заримдаа хүмүүс намайг согтуу байна гээд шоолоход сэтгэлээр унаж, эмзэглэдэг талаар ярьсан юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөлгөөнт болон завьт эргүүлүүд иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байна 16 минутын өмнө
Ирэх сард болох барилдаанууд 23 минутын өмнө
Хоногийн хугацаанд залилах төрлийн 12 гэмт хэрэг бүртгэгдэжээ 1 цагийн өмнө
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 1 цагийн өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 1 цагийн өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 18 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 20 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 20 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 21 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 22 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 23 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 23 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 23 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 23 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ 2026/07/29
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан 2026/07/29