Цагдаа нарт холбогдох хэрэг: Төв аймгийн шүүхийн гадаа талийгаачийн ар гэрээс 100 гаруй хүн иржээ

Н.Мижидмаа
2020/11/09

Угтаал цайдам суманд цагдаа нарын гарт амиа алдсан байж болзошгүй талийгаачийн ар гэрийн төлөөллөөс Төв аймгийн Зуунмод хотын сум дундын шүүхийн гадаа 100 гаруй хүн иржээ.

Хэргийг эргэн сануулахад, Өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны шөнө Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаагийн албан хаагч н.Ууганбаатар, н.Өлзийжаргал, Угтаалцайдам сумын иргэн П.Галбадрах нарын хооронд маргаан үүсч, иргэн амиа алдсан хэрэг гарсныг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ.

Талийгаач П.Галбадрах "Ёл тариа" ХХК-ийн захирал бөгөөд тэр өдөр ажилчдынхаа хүнсийг бэлдэхээр хөдөө явж, үхэр авчран гаргаад, мах бэлтгэх хүмүүс олохоор сумын гудамж руу гарснаар цагдаагийн алба хаагч нартай таарч, энэ харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, П.Галбадрахыг Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган Атарын сангийн аж ахуй /Баянхангай сум/ руу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдан асуудал үүссэн талаар тус сумын иргэд мэдээлж байв.

Тэдэнтэй хамт хулгайн хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүү явсан бөгөөд тэрбээр "Цагдаа нар талийгаачийг зодсон. Баашилж байна гээд ус цацаад байсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.11.09/ 10:00 цагт эхэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18