Прокурорын тогтоол: Г.Загдааг эрүүгийн хуулийн таван зүйл ангиар буруутгажээ

Н.Мижидмаа
2020/11/08

"Зөв амьдрах ухаан" ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал маргааш 10 цагт Баянзүрх дүүргийн шүүхэд зарлагджээ.

Д.Загдааг хоёр эмэгтэйд хүч хэрэглэн бэлгийн харилцаанд орсон гэж буруутгаж байна

Г.Загдаа нь иргэн Д.Халиуныг “Би шар хаданд бүртгэлтэй, би хэрэг хүлээх чадваргүй, чи орилж хашгирч болно, би хүүхдийг чинь ч бас ингэж чадна, хүүхдийг чинь алчихсан байхад хэн ч надтай юу ч ярьж чадахгүй” гэж айлган сүрдүүлж, гурван удаа бэлгийн харилцаанд хүчээр орсон. 
Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэн Б.Энхмааг “Чамайг хүүхдээ орхиж явсныг чинь цагдаад хэлээд чамайг шоронд явуулна шүү” гэж хэлээд хүчээр бэлгийн харилцаанд нэг удаа орсон гэх хэргээр яллагдагчаар татагдаад байгаа аж. Түүний энэ үйлдлүүд нь Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 2.2 дахь зүйлийн гурав дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д зааснаар яллах тогтоол үйлджээ. 

Д.Загдааг бусдыг эд хөрөнгөө эзэмших эрхэнд  халдсан гэх үндэслэлээр буруутгаж байна

Д.Загдаа нь өөрийн төрийн бус байгууллагаар үйлчлүүлсэн иргэдийн халамжийн дэвтрийг хурааж авчихаад өгдөггүй байсан. Тодруулбал өөрийн эхнэр Г.Амарсайхантайгаа нийлээд 13 иргэний нийгмийн халамжийн дэвтэр, жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй ээжүүдийн тэтгэмжийн дэвтэр, банкны карт зэргийг авчихаад өгдөггүй байж. Энэ нь бусдын  эд хөрөнгөө эзэмших эрхэнд халдаж буй эрүүгийн гэмт хэрэг гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогджээ. Иймд Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7-р зүйлийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлджээ.

Мөн дуудлагаар очсон цагдаагийн албан хаагчийн биед халдсан, гудамжид бусдын биед халдсан гэх эрүүгийн хуулийн хоёр ч зүйл заалтаар буруутгаж байгаа аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18