Цагдаа нар хүний аминд хүрсэн байж болзошгүй хэргийн шүүх хурал энэ сарын 09-нд болно

Н.Мижидмаа
2020/11/08

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 10:00 цагт болох юм. 

Хэргийг эргэн сануулахад, Өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны шөнө Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаагийн албан хаагч н.УУганбаатар, н.Өлзийжаргал, Угтаалцайдам сумын иргэн П.Галбадрах нарын хооронд маргаан үүсч, иргэн амиа алдсан хэрэг гарсныг бид газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн билээ.

Талийгаач П.Галбадрах "Ёл тариа" ХХК-ийн захирал бөгөөд тэр өдөр ажилчдынхаа хүнсийг бэлдэхээр хөдөө явж, үхэр авчран гаргаад, мах бэлтгэх хүмүүс олохоор сумын гудамж руу гарснаар цагдаагийн алба хаагч нартай таарч, энэ харамсалтай хэрэг гарсан.

Тодруулбал, П.Галбадрахыг Угтаалцайдам сумаас цагдаагийн автомашиндаа суулган Атарын сангийн аж ахуй /Баянхангай сум/ руу согтуурлын зэргийг нь тогтоолгохоор авч явах замдаа маргалдан асуудал үүссэн талаар тус сумын иргэд мэдээлж байв.

Тэдэнтэй хамт хулгайн хэрэгт сэжиглэгдсэн 14 настай хүү явсан бөгөөд тэрбээр "Цагдаа нар талийгаачийг зодсон. Баашилж байна гээд ус цацаад байсан" гэх мэдээллийг өгсөн байдаг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Японд газар хөдлөлтийн улмаас 28 хүн амиа алджээ 8 минутын өмнө
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно 18 минутын өмнө
ХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулав 17 цагийн өмнө
SAT1 хэвшлийн эрсдэлийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөөг хэлэлцэж байна 18 цагийн өмнө
Хуурамч урамшууллын зар сурталчилгаагаар иргэдийг залилан мэхлэх оролдлого нэмэгдэж байна 19 цагийн өмнө
''Тамгат шүтээн" тахилга, ёслолын арга хэмжээ зохион байгуулагдана 19 цагийн өмнө
Улсын онцгой комисс өвөлжилтийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах чиглэлээр хуралдлаа 21 цагийн өмнө
ТААНАГҮЙ ГОВЬ 21 цагийн өмнө
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана 22 цагийн өмнө
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүлжээ 22 цагийн өмнө
0-4 насны хүүхдүүд витамин, даралт, зүрх судасны эм, ууж хордох нь түгэээмэл байна 22 цагийн өмнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 зөрчил бүртгэгджээ Өчигдөр
Нийслэлд өнөөдөр бороо орно Өчигдөр
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө Өчигдөр
Японд дахин 7.1 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр
Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг 08 дугаар сарын 17-28-ны өдрийг дуустал бүртгэнэ Өчигдөр
Хүчингийн хэргийн хохирогч болсон найман настай охиноо эмчлүүлэхийн тулд зээл авсан Өчигдөр
Эрх мэдэл урвуулан ашигласан, хахууль авсан хэргүүдийг прокурорт хүргүүлжээ Өчигдөр
Нэг хоногт гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 58 иргэнийг шалгаж эхэллээ Өчигдөр
Наймдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна 2026/07/29