Голомт банкны санаачилсан “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-т 200 мянган иргэн нэгдэж, хуримтлалтай болжээ

Н.Мижидмаа
2020/10/30

Жил бүрийн 10 дугаар сарын 31-нд тохиодог Дэлхийн хуримтлалын өдрөөр улс орнууд иргэдийнхээ санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, хуримтлалын ач тусыг таниулах зорилготойгоор олон арга хэмжээ зохион байгуулсаар ирсэн билээ. Манай улс 2017 оноос хуримтлалын үндэсний бэлгэ тэмдэгтэй болж “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг Монгол Улс даяар тэмдэглэж эхэлсэн юм.

Энэ жилийн хувьд уг өдрийг Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпорац, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо болон арилжааны банкнууд хамтран “Хуримтлуулах хялбархан” уриан дор Blue Sky зочид буудлын Diamond танхимд 10 дугаар сарын 31-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Өдөрлөгийн үеэр Голомт банкны хамт олон иргэд, олон нийтэд хуримтлал хэрхэн үүсгэх, хуримтлуулах зуршлыг хэрхэн төлөвшүүлэх зэрэг хуримтлалын ач тусын талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж, хуримтлалын дансыг шууд нээх үйлчилгээ үзүүлэх юм. Голомт банк нь иргэдийг хуримтлалтай болгох, хуримтлуулах зуршлыг нь дэмжих зорилгоор Монголын банк санхүүгийн салбарт “Үндэсний хуримтлалын хөтөлбөр”-ийг 2015 онд анхлан санаачилж хэрэгжүүлснээр өдгөө орон даяар 200 мянган иргэн тус хөтөлбөрт нэгдэж хуримтлалтай болж чаджээ. Үндэсний хуримтлалын хөтөлбөр нь харилцагч сонгосон мөнгөн дүнгээрээ сар бүр тогтмол орлого хийснээр хуримтлуулах зуршлыг бий болгодгоороо онцлогтой Голомт банкны хадгаламжийн бүтээгдэхүүн юм.

Энэ өдөр харилцагчид Голомт банкны хамт олноос хуримтлалын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч, хуримтлалын данстай болоод зогсохгүй, төлбөр тооцооны хамгийн хурдан, хялбар шийдэл болсон SocialPay дижитал хэтэвчийг нээлгэх, 7-22 насны хүүхэд залууст зориулсан The Color Card-ийг үнэ төлбөргүй захиалах зэрэг үйлчилгээнүүдийг авах боломжтой.

Голомт банканд хадгаламж нээлгэхийн тулд та заавал банканд очин дугаарлах шаардлагагүй бөгөөд өөрийн үнэт цагаа хэмнэн интернэт болон смарт банк, SocialPay дижитал хэтэвчээр хэдхэн хормын дотор нээж, ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх боломжтойгоороо давуу талтай. Харилцагч та өөрийн болон хайртай дотны хүмүүсийнхээ ирээдүйг баталгаажуулах “Үндэсний хуримтлал”-ын дансаа ЭНД дарж нээлгээрэй.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Б.Тэлмүүн: Оюу толгойн хэлэлцээ дуусаагүй, хүрсэн үр дүнгээ баталгаажуулаад цаашид ярьж шийдвэрлэх олон асуудал байна 18 цагийн өмнө
ОХУ-ын талаас ойн түймэр Монгол Улсын хилээр орж иржээ 20 цагийн өмнө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 21 цагийн өмнө
Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгаар бороо орж, сэрүүснэ 22 цагийн өмнө
ХӨСҮТ: ХДХВ-ийн халдварын талаар хуурамч мэдээллийг санаатайгаар цахим орчинд тараасан Өчигдөр
Найман иргэний амь насыг авран хамгаалжээ Өчигдөр
Өнөөдөр УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ Өчигдөр
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд Өчигдөр
Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгийг нүүлгэн шилжүүлнэ Өчигдөр
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй Өчигдөр
Хотын дарга Б.Пүрэвдагва Налайх дүүрэгт ажиллаж, зарим асуудлыг шийдэхээр боллоо 2026/09/20
Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ 2026/09/20
Нисэх орчмын замыг дөрөв хоног хаана 2026/09/20
“СИТИ” Их сургуулийн хавсарсан хөтөлбөрийн оюутнууд цинхуа их сургуульд суралцаж байна 2026/09/19
Шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн хаяг 2026/09/19
Монголчууд бие даан бүтээж, хийж чаддагийг харуулсан Ухаа худагийн Топ 5 бүтээн байгуулалт 2026/09/19
Их-Уул суманд гарсан түймрийн улмаас 1.4 га талбай шатжээ 2026/09/18
Маргааш нийтийн тээврийн 9 чиглэлд түр өөрчлөлт оруулна 2026/09/18
"Шөнийн марафон"-ы бүртгэл эхэллээ 2026/09/18
Зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг зогсооно 2026/09/18