Экологийн цагдаагийн албанаас "Тамхины хоггүй хотыг бүтээе" аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд автомашиныхаа цонхоор тамхины ишээ хаясан иргэнийг 10-50 мянган төгрөгөөр торгохоор болжээ. Мөн Зөрчлийн тухай хуулиар олон нийтийн газарт тамхи татсан, тамхины ишээ зориулалтын бус газарт хаясан иргэнд торгууль ногдуулах арга хэмжээ авах юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна