“Вектор” төвд гарган авсан “Ковид-19” халдварт өвчний “ЭпиВакКорона” вакциныг үйлдвэрлэж эхэлсэн
тухай ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын (Роспотребнадзор) дарга Анна Попова
мэдээлжээ.
Тэрбээр вакцины үйлдвэрлэл “Вектор” төвд эхэлснийг “Эрүүл нийгэм” форумын үеэр мэдэгдсэн байна.
ОХУ-ын вирус судлал, биотехнологийн “Вектор” төвд гарган авсан “Ковид-19”-ийн эсрэг хоёр дахь
вакциныг бүртгэж авсныг тус улсын Ерөнхийлөгч Владимир Путин аравдугаар сарын 14-нд мэдэгдсэн
билээ.
“Роспотребнадзор”-ын тэргүүний мэдээлснээр, бүртгэлийн дараах эхний цуврал вакцин аравдугаар
сарын сүүлчээр гарна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна