Х.Нямбаатар: "Голомт"-ын Баясгалаан шуналаа тат

О.Шүрэнцэцэг
2020/10/29

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав. 

УДШ-ийн шүүгчид Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогт болон хуульч С.Батхүлэг нарыг нэр дэвшүүлж байгаа юм. 

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  “Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас Их хуралд дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг тодоос тод зөрчиж, хууль дээдлэх зарчмыг зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна.  Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад чанга унасан шүү. “Голомт” банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина.  Нэр дэвшигч Батхүлэг гэдэг хүний УИХ-д өгсөн анкет нь байна. Намтартаа 2002-2005 онд төслийн менежер, 2000 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банкинд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх,  2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. 

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой. 

Улсын дээд шүүх хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. Хоёрдугаарт, Улсын дээд шүүх бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш. 

Би Ц.Цогт дээр ямар ч зүйл ярихгүй. Ц.Цогтыг дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна. 

С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулъя” гэдэг санал гаргав. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23