Голомт банк ЦЕГ, Монголбанктай хамтран “Ятгах тусам нягтал-2” аяныг хэрэгжүүлж эхэллээ

О.Шүрэнцэцэг
2020/10/28

Голомт банк Цагдаагийн Ерөнхий Газар, Монголбанктай хамтран цахим орчин дахь залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Ятгах тусам нягтал-2” аяныг“Залилагчид боломж бүү олго” уриатайгаар10 дугаар сарын 28-аас эхлэн хэрэгжүүлж эхэллээ.

Тус аяныг энэ оны нэгдүгээр сард эхлүүлснээс хойш цахим орчин дахь залилан, луйврын гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 15.3 хувиар буурчээ. Гэсэн ч иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээрмэдээллийн аюулгүй байдалд хянамгай хандах хэрэгтэй болж, цахим орчин дахь залилах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс сэргийлэх мэдээлэл сургалт хүргэх шаардлагатай байгаа учраас ийнхүү үргэлжлүүлэх болжээ.

Энэ удаагийн аяныг санаачилсан Голомт банкны хувьд аяны хүрээнд олон улсын гүйлгээ, картын төлбөр тооцоо, интернэт болон смарт банкны үйлчилгээ, интернэт худалдаа, фэйсбүүк твиттер зэрэг сошиал сүлжээн дэх луйвар, залилан гэсэн үндсэн 5 чиглэлд анхаарлаа хандуулж, мэдээллийн аюулгүй байдлаа хамгаалах талаар мэдлэг, мэдээллийг өргөн хүрээнд түгээж ажиллах юм. Монгол Улс цахим хэрэглээгээрээ Ази тивдээ 1 дүгээрт, дэлхийд 10 дугаарт орж байгаа нь манай улсын иргэдийн цахим хэрэглээ хэр өндөр байгааг илтгэж байна. 2016 онд буюу иргэдийн цахим хэрэглээ төдийлөн идэвхжээгүй байсан үедманай улсад цахим луйврын гэмт хэрэг бүртгэгдээгүй байсан бол 2017 онд 292, 2018 онд 688 болж, 2019 онд 7,000 болж огцом өсжээ. Улмаар цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахим гэмт хэрэг өссөнөөр 2019 оны байдлаар 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23