Хотын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн гэж хэн бэ

О.Шүрэнцэцэг
2020/10/28

Хотын дарга Д.Сумъяабазар өчигдөр өөрийн хамтран ажиллах, баг бүрэлдэхүүнээ танилцууллаа. Энэ томилгооноос хамгийн анхаарал татах албан тушаал нь мэдээж, хотын 1-р орлогчийн асуудал. Учир нь энэ албан тушаалтанд хотын даргын дараа орох эрх мэдэл, үүрэг хариуцлага ногдож байгаа. Энэ утгаараа дээрх суудалд хотын амьдралыг мэддэг сайн менежер очиж, Улаанбаатар хотын захирагчийн ачааг үүрэлцэх учиртай. Энэ удаагийн хотын даргын 1-р орлогчоор Ж.Сандагсүрэнг томиллоо.

Ж.Сандагсүрэн 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. Математикийн загварчлал, эдийн засагч мэргэжилтэй. 2001 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын Ажлын албанаас ажлын гараагаа эхэлж байсан юм. Тэрээр 2016 оноос өнөөдрийг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Засаг даргаар ажиллаж байна. Ж.Сандагсүрэн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын ажлыг анх хүлээн авахдаа тус дүүргийн нийгмийн үйлчилгээний хоцрогдлыг арилгана гэж амлаж байсан юм.

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тэрээр дүүргийг удирдахдаа өгсөн амлалтуудаа бүрэн биелүүлжээ. Тодруулбал, Ж.Сандагсүрэнг  Засаг даргаар томилогдохоос өмнө буюу 2016 оны үед дүүргийн жилийн төсөв 30 орчим тэрбум төгрөг байсан. Харин өдгөө энэ тоо 180 тэрбумд хүрээд байна. Энэ хөрөнгө оруулалтын үрээр Сонгинохайрхан дүүргийн иргэдийн  эмнэлэг, сургууль, цэцэрлэг болон бусад төрийн байгуулагаас авах үйлчилгээний хүртээмж эрс сайжирч, өмнө хоцрогдолтой байсан үзүүлэлтүүд өөрчлөгджээ.

Сонгинохайрхан дүүргийн иргэд Засаг дарга Ж.Сандагсүрэнгийн ажилд 2020 оны сонгуулиар дүн тавьж, түүнийг амлалтадаа хүрдэг улстөрч хэмээн дахин итгэл хүлээлгэн, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгоод байна.Тэрээр өчигдрөөс Нийслэлийн Засаг даргын 1-р орлогч хэмээн хариуцлагатай албанд томилогдоод байна.


0
angry
2
care
0
haha
0
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23