"Сиркл К" дэлгүүрийн ариун цэврийн өрөөнд амаржсан эмэгтэй нярай хүүхдээ хогийн саванд орхисон хэрэг өнгөрсөн аравдугаар сарын 3-нд гарсан.
Тухайн үед нярайн биеийн байдал хүндэвтэр ЭХЭМҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, хагалгаанд орсон талаар бид мэдээлж байв. Өнөөдрийн байдлаар нярайн биеийн байдал бага зэрэг сайжирч, хагалгааны шарх нь эдгэжээ. Мөн хүүхэд амьсгалын орлуулах аппаратаас гарчээ.
Дашрамд дуулгахад тус нярайн аав нь олдсон бөгөөд эмнэлэг дээр хүүгээ эргэж, тойрч байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна