Шүүх: Ц.Гарамжавын хүсэлтээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн твиттер, фэйсбүүкт үзлэг хийнэ

О.Шүрэнцэцэг
2020/10/27

УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав нь нэр төрөө сэргээлгэхээр зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Хан-Уул дүүргийн шүүхэд өнгөрсөн наймдугаар сард гомдол гаргасан юм.
2020 оны наймдугаар сарын 14-нд 14:00 цагт зариг.мн сайтад холбогдох, Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй шүүх хурал зарлагдсан ч нэхэмжлэгч тал болох Ц.Гарамжавын өмгөөлөгч хэргийн материалтай танилцана гэх үндэслэлээр хойшлуулсан юм.
Шүүх хурал дахин есдүгээр сард зарлагдахад Ц.Гарамжавын талаас мөн л өмгөөлөгчөө солино гэх шалтгаанаар хойшлуулаад байгаа юм. Үндсэндээ хоёр удаа нэхэмжлэгч тал болох Ц.Гарамжавын хүсэлтээр шүүх хурал хойшлов. Сэтгүүлч баримтаа хамгаалах, Ц.Гарамжав нэр төрөө сэргээлгэх шүүх хурал зарлагдахгүй мөртлөө “Монполимент” -ын зүгээс сэтгүүлчийн хувийн мэдээлэл болох твиттер, фэйсбүүк, зариг.мн сайтад үзлэг хийлгэх шүүхийн шийдвэрийг гаргуулжээ. Мөн энэ маргаан дуустал маргалдаж байгаа үндэслэлээр мэдээлэл гаргахгүй байх шүүхийн шийдвэрийг мөн Ц.Гарамжав Хан-Уул дүүргийн шүүхээр гаргуулж чадсан юм. Өнөөдөр буюу 2020 оны аравдугаар сарын 27-нд 11:30 минутаас Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн шүүх дээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн хувийн мэдээлэлд үзлэг хийхээр болжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ-ын чуулганы ирц бүрдээгүй байна 1 цагийн өмнө
100 грамм будаа, 200 грамм махаар хэдэн хүний ямар хоол хийж болох вэ? 1 цагийн өмнө
Ч.Алтангэрэл: Дэлхийн аваргад түрүүлчхээд эмээ, ээж хоёртоо хурдан очихыг хүссэн 2 цагийн өмнө
Улаанбаатарт бороо орохгүй 14 хэм дулаан байна 4 цагийн өмнө
Х.Бадамгэрэл: Гадаад улсын иргэн Монгол улсын нэрийн өмнөөс Олон улсын тэмцээнд орох боломжгүй 21 цагийн өмнө
Г.Лхагвадорж: Иргэд махаа 200 граммаар, будаагаа 100 граммаар авч байна 23 цагийн өмнө
МАН-ын Түгжил, Түгжилмаа хайсан хоёр цагийн уулзалт “Эвтэй байцгаая” гэсэн хуурамч үгтэй, эвгүй салцгаав Өчигдөр
67 жил ханилсан хосууд "Очир-Эрдэнэ" хуримаа хийлээ Өчигдөр
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ Өчигдөр
Улаанбаатарт нойтон цас орно Өчигдөр
СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо Өчигдөр
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа Өчигдөр
ТАНИЛЦ: Засгийн газрын шийдвэрүүд Өчигдөр
Ерөнхий сайд Н.Учрал ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнд салбараа цэгцэлж цэвэрлэх үүрэг өглөө Өчигдөр
Улсын хэмжээнд 12 аймагт хүрэн баавгайн 240 гаруй тохиолдол бүртгэгджээ Өчигдөр
Даатгалын хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Өчигдөр
ҮСХ: Монгол Улсад нэг сая гаруй айл өрх байна 2026/09/23
Т.Уранцэцэг: 1000 төгрөг ч болов хуримтлуулж, цайны газартай болох мөрөөдлийнхөө төлөө хөдөлмөрлөж байна 2026/09/23
"Автомашингүй өдөр" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 43 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт орно 2026/09/23
Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026/09/23